#WritingChallenge Day 141: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 22/70: Carta d'identita буюу иргэний үнэмлэх

Carta d'identita буюу иргэний үнэмлэх нь Монгол иргэний үнэмлэхийг бодвол төрсөн цагааас нь эхлэн авах боломжтой тодорхойлох бичиг баримт юм. 3 аас доош гасны хүүхдэд 3 жилд нэг удаа 3-18 насны хүүхдэд 5 жилд нэг удаа, насан хүрсэн хүмүүст 10 жил хүчинтэй байхаар олгодог. 

Паспортноос ялгаатай нь өөрийн улсын иргэдээс гадна Итали улсад суугаа гадаад улсын иргэн, оюутан сурагчид авах боломжтой. 

Уг бичиг баримтыг хуучин цаасаар олгодог байсан ба 2015 онд гарсан хуулиар 2018 оноос эхлүүлэн цахим үнэмлэх маягаар олгодог болсон юм. Шинээр авахад ойролцоогоор 30 евро орчим болох ба нэгэнт авсаны дараагаар Итали улсын нутаг дэвсгэр дээр таныг тодорхойлох чухал бичиг баримт болох ба буудал захиалах, арга хэмжээнд оролцох, улсын байгууллагуудаар үйлчлүүлэх гэх мэт эзэн холбогдогчийг таних, тодорхойлох шаардалгатай үед хэрэг болдог. Хэдий биедээ байнга авч явах шаардлагагүй ч Монгол оюутнуудад маань гадаад паспортоо авч явсанаас хамаагүй эрсдэл багатай, хаяж үрэгдүүлэхэд байгаа газраасаа шинээр авах боломжтой тул ихэвчлэн авч явдаг. Мөн гадны иргэдэд хил гааль, цагдаа сэргийлхийхэнд шалгуулахад цаг алдалгүй нэвтрүүлэх, шалгах явц хурдан асуудал бага дагуулдаг (Монгол гадаад паспорт одоогоор бүгд чиптэй болоогүй учир Швейцарь, Францруу хил гарахад шалган нэвтрүүлэх дээр асуудал болгож удаан шалгадаг. Мөн Итали улсын иргэдийн үндсэн баримт бичиг учир Шенгений зарим орнууд болоод Марокко, Тунис зэрэг орнуудад хүртэл хүлээн зөвшөөрөгддөг байна. 

Бид танд Итали улсын хэлээр нэвтрээд тогтсон хаягтай болсон даруйдаа уг бичиг баримтыг авахыг зөвлөж байна. Ингэснээр таны цаашдын хөөцөлдөх ажил, аялал зугаалгад хүртэл хялбар байх болно.  

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок