#WritingChallenge Day 142: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 23/70: Permesso di soggiorno буюу оршин суух эрх гэж юу вэ?

Оршин суух эрх нь Европын холбооны улсаас гадуурх улс орны иргэд Италийн нутаг дэвсгэр дээр хууль ёсны дагуу оршин суух эрх олгох цор ганц бичиг баримт юм. 

Хэдий Итали улсын оюутны визтэй байж болох ч Итали улсын хилээр нэвтэрсэн даруйд виз тань үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд хүчингүй болох ба үүнээс цааш ажлын 8 хоногийн дотор Permesso di Soggiorno-гоо авах хүсэлтээ гаргах хэрэгтэй болдог. 

Европийн холбооны улсаас ирсэн иргэд 3 сарын дотор оршин суух хүсэлт гаргалгүйгээр амьдрах боломжтой ба үүнээс цааш амьдарч буй бүсийхээ хороо дүүрэгт мэдээлэлж зөвшөөрөл авдаг. Энэ нь оршин суух эрхийг бодвол нилээн хялбаршуулсан зүйл тул Permesso di Soggiorno нь Европын холбооноос гадуурх улс орны иргэдэд зориулсан төрөл бүрийн зориулалт бүхий олон төрөлт бичиг баримт юм. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок