#WritingChallenge Day 166: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 47/70: Их сургуулийн төлбөрөөс чөлөөлөх.

Их дээд сцргуулийн төлбөрөөс дараах тохиолдолд бүтэн болоод хэсэгчлэн чөлөөлөгдөнө. Үүнд:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд. 
- Мужийн тэтгэлэгт хамрагдсан, шалгарсан сурагч. 
- Тухайн сургуульд төрсөн ах эгч нь суралцдаг оюутнууд. 

Гадаад оюутнуудад тусгайлан хамрагдах боломжтой дараах төрлийн чөлөөлөлтүүд бий. Үүнд:
- Гадны орнуудын шилдэг оюутнуудыг хамруулсан Excellence Scholarship program-ийн шалгарсан магистрын оюутан. 
- Итали улсын гадаад хэргийн яамны харъяа тэтгэлэгт хамрагдсан оюутнууд гэх зэрэг юм. 

Мөн сургууль сургуулиасаа хамааран нэмэлт хөнгөлөлтүүд бий байдаг ба жишээ нь мэргэжлийн чиглэлийн ангиудад улсаас дэмжих бодлогын хүрээнд төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх боломжууд таардаг. 
 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок