#WritingChallenge Day 144: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 25/70: Permesso di soggiorno буюу оршин суух эрх дахин авах

Оюутан залууст анхаарах чухал зүйлүүдийн нэг нь оршин суух эрх дахин авахад өмнөх эрхийн хугацаа дуусахаас өмнө 60 хоног, хугацаа дууссанаас 60 хоног буюу 4 сарын дотор захиалга хийх учиртай. Энэ хугацаа өнгөрвөл таны хүсэлт хүчингүй болох, дугтуй буцах эрсдэлтэй тул анхаарах хэрэгтэй.


Мөн сүүлийн жилүүдэд амьдарч буй хороо дүүргийн цагдаагийн газар тухайн жил суралцсан сургуульдаа амжилттай давсан шалгатын хуулгаа авч очих шаардлагатай болсон ба эхний жил 1, хоёрдох жил 2, гуравдах жил 3 тэрнээс цааш жил бүр 3 шалгалт давсан байж байж идвэхтэй суралцаж байна гэж үзэх болно. 

Бичиг баримтны бүрдэл хэсэг дээр Итали улсад нэг жилийн хугацаанд бие даан амьдрах чадварыг батлах 5400+ еврогийн хуулгыг зайлшгүй хавсаргах. 

Харамсалтай гэмээр өөр нэгэн тохиолдолд өмнөх жилийн оршин суух эрхийн хугацаанд Итали улсын нутагт хууль журам зөрчсөн, хулгай дээрэм гэмт хэрэгт орооцолдсон бол тухайн үедээ хүний эрхийн үүднээс сануулга, хүнд ял оноолгүй өнгрөөсөн байж болох ч цаанаа тэмдэглэл хийчихдэг учир дахин сунгах эрх боломжгүй гэсэн төлөвтэйгээр буцаж ирдэг байна. Иймд оюутан залуус та бүхэн дээрх нөхцөлүүдийг анхаарч бичиг бармтыг доголдол гаргахгүй байхыг хичээгээрэй. 

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь