#WritingChallenge Day 154: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 35/70: Оршин суух эрх хэрхэн бүрдүүлэх вэ?
Оршин суух эрх анх удаа авах гэж байгаа бол Оршин суухын KIT-г бөглөөд шуудангийн салбар дээр хүлээлгэн өгөх хэрэгтэй. KIT-г зарим тохиолдолд их сургуулийн Welcome Desk буюу хүлээн авах дээрээс хэрхэн бөглөх зааврын хамт авах боломжтой байдаг ба Sportiello Amico нэртэй цонхтой Posta Italiana шуудангийн салбар дээр нь дараах зүйлсийн хамтаар хүргэж өгдөг:
- Гадаад паспортны өөрийн мэдээлэл, визний хуудсыг хувилуулсан хуулга.
- Их сургуулийн бүртгэлтэй холбоотой материал, Италийн сайдын яамнаас үүнийг баталгаажуулан олгосон тамга тэмдэгтэй виз.
- Оршин суухын эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх эрүүл мэндийн даатгалын төлбөрийн баримтны хуулбар.
Шуудангийн салбар нь танд илгээлтийн бичиг өгөх ба таны гэрийн ойролцоох цагдаагийн хэлтэс, цагаачлалын оффис дээр хэдний өдөр очихыг хэлж өгөх болно.
Уулзалтын өдөр KIT-д хавсаргасан материалуудын ориг хувилбар, 2 хувь цээж зурагны хамтаар очих хэрэгтэй (Зарим тохиолдолд зургийг дугтуйнд хийж илгээдэг тул шалгарад гэмгүй)
Жич: Зарим томоохон хотуудад Multilingue delle poste italiana буюу олон хэлээр ярьдаг шууданд хандахыг өвлөж байна. Милан хотод жишээ нь тус төв via Cordusion 4 дээр байрладаг.
Comments
Post a Comment