#WritingChallenge Day 149: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 30/70: ISEE Universitario нийтлэг асуултууд 2

ISEEU-г хэн бүрдүүлэх вэ?
- Бакалаврын курст суралцаж байгаа бүхий л оюутнууд оюутны төлыөрийн хөнгөлөлт эдлэхийн тулд жил танилцуулах учиртай. 

Тухайн жил төгсөж байгаа оюутнууд яах вэ?
- Намар төгсөхөөр төлөвлөж байж болох ч 10.31ээс өмнө нь амжаад бүрдүүлэхийг зөвлөдөг учир төгсөх үйл явц хойшиллоо гэхэд торгууль төлөлгүйгээр бүртгэлээ хийлгэх боломжтой хэвээр байна. 

Гадаад оюутнуудад өөр мэдэх зүйл бий юу?
- ISEE Universitario, ISEE Parificato гэсэн сургуулийхаа мэдээлэлтэй сайтар танилцаж цаг хугацаанд нь мэдүүлэх. Зарим тохиолдолд өөрийн орны бичиг баримтыг орчуулах, утга агуулгыг нь нийцүүлэх шаардлага гардаг учир цагийн хцвьд тулгахгүй байхыг зөвлөж байна. 

ISEEU-гээ сургуульдаа хэрхэн мэдүүлэх вэ?
Сургуультай хамтран ажилдаг CAF төвүүд цахимаар илгээдэг бол зарим сургуулиуд цаасаар мэдүүлхийг, зарим нь оюутны цахим бүртгэлээрээ сургуулийн вебээр илгээхийг зөвлөлөг учир сургуулийхаа мэдээлэлтэй сайтар танилцаарай. 

iSEEU мэдүүлэг нь дээр алдаа гарсан бол яах вэ?
- Италийн санхүүгийн зохицуулах газраас шалгалт хийдэг тул алдаа магадлал байгааг олж тогтоосон бол эртхэн бодолт хийсэн газраа очиж засварлуулах. Сургуулийн системээр илгээсэн бол ирэх оных нь 4.1 ээс өмнө ихэнх сургуулиуд дээр дахин явуулж болдог учир зохих ажилтанд мэдээллэж залруулах. 





Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок