#WritingChallenge Day 145: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 26/70: Tessera sanitaria буюу эрүүл мэндийн карт

Итали улсын эрүүл мэндийн карт нь тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэхээс гадна бусад олон давуу талуудыг өөртөө агуулдаг. 

Үүнд: 
- Хувь хүний ерөнхий мэдээлэл, эрүүл мэндийн үйлчилгээний намтар түүх, биеийн байдал онош цахимаар бүртгэгддэг.
- Иргэний татварын дугаарыг баркод, магнет ялтас нь дээр оруулж өгсөн. 
- Бүх Итали улс даяар хүчинтэй. 
- Карт эзэмшигч нь Европын холбооны бусад орнуудад тухайн улсых нь байгуулсан гэрээний дагуу эмнэлэгийн үйлчилгээ авах 
- 2011 оны шинэчилсэн дүрмээр Итали улсын татварын дугаарын картыг орлох болсоноор улсын үйлчилгээнүүдэд хамрагдах. 
- 2016 оноос хойших хувилбарууд дээр онлайн үйлчилгээнд хамрагдах, ухаалаг картны хэрэглээг нэвтрүүлсэн. 

Тус картыг Итали улсын иргэн эмнэлэгийн үйлчилгээ авч эхэлсэн цагаас хойш нээдэг бөгөөд 6 жилийн хугацаатай сунгадаг. Гадаад орны оюутан, ажиллагсдын хувьд оршин суух эрхийн хугацаатай хамт дуусдаг. Иймд оршин суух эрхтэй зэрэг бүрдүүлвэл зохилтой. Хаяж гээж, үрэгдүүлсэн тохиолдолд Duplicato буюу хувилуулан авах боломжтой. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок