#WritingChallenge Day 143: Итали улсад суралцаxыг хүсэгчдэд зориулсан гарын авлага Part 24/70: Permesso di soggiorno буюу оршин суух хэрхэн авах вэ?
Оршин суух эрх нь оюутны төрлөөс гадна үрчлүүлж буй хүүхэд, ажлын, шашны гэх мэт нийт 25+ төрөл байдаг ба Итали улсад нэг удаадаа 3 сараас 3 жил хүртэлх хугацагаар амьдрах эрх олгодог ба цаашид сунгаад явах боломжтой байдаг.
Хүсэлтээ гаргахдаа 30 евроны үнэтэй цаанаас бэлдсэн бөглөж өгөх, нэмж хавсаргах материалуудын жагсаалттай дугтуйг дурын тамхины мухлагаас авах боломжтой.
Бүрдүүлэх зүйлст:
- Хүсэлт гаргасан модуль
- Гадаад паспорт, хүчинтэй визны хуудасны хамтаар
- Өөрийн бичиг баримтны хуулбар
- Сүүлийн үеийн 4 хувь бичиг баримтны цээж зураг
- 16 евроны дардас
- бүрдүүлж буй оршин суух эрхэд шаардлагатай бичиг баримт, хуулбар
- 40 - 100 евроны төлбөр тушаасан баримт. Хугацаа, төрлөөсөө хамаардаг ба 3 сараас 1 жил бол 40 евро. 1-2 жил бол 50 евро. Урт хугацааны оршин суух эрх бол 100 евро байдаг. Энэ зуур 18 доош насны хүүхдүүдэд дээрх төлбөрөөс хөнгөлдөг.
Нэмэлтээр шаардлагатай тохиолдолд
- Бүрдүүлж өгч буй оршин суухад хэрэгтэй нэмэлт материал
- Өөрийгөө авч явч чадна гэдгийг харуулах санхүүгийн нэмэлт материалууд гэх мэт.
Хүсэлт гаргаснаас хойш 15-30 хоногын дараа өөрийн амьдарч буй хороо дүргийн цагдаагийн төв байрнаас өөрийн биеэр очиж авах ба энэ хугацаанд материалаа бүрдүүлээд илгээхэд Posta Italiana шуудангийн ажилтнаас өгсөн баримт орлоно. Тус баримтыг үндэслэн олгох тул очихдоо заавал авч очих шаардлагатайг анхаарна уу.
Comments
Post a Comment