#258 Ултимайт Фрисбий спортын дүрэм 66/85

15.9. Тоглогч алдааны мэдэгдэл андуурч сонссон, дүрмээ мэдээгүйгээс эсвэл шууд мэдэгдэлгүй хугацаа алдсанаас болж тоглолтыг буруугаар зогсоовол: 15.9.1. хэрэв эсрэг баг диск барьж авсан эсвэл эзэмиж үлдвэл тоглолт зогсох болно. 15.9.2. хэрэв эсрэг баг диск барьж аваагүй эсвэл эзэмшиж үлдээгүй бол дискийг сүүлчийн маргаангүй шидэгчрүү буцааж өгөх ёстой. 15.10. Хэрэв алдаа, зөрчил гаргасан тоглогч үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй бол тэд "Contest буюу Тэмцэл" зарлаж болно. 15.11. Хэрэв "Foul буюу Алдаа", "Violation буюу Зөрчил", "Contest буюу Тэмцэл" зарласан тоглогч дараа нь тэдний мэдэгдэл нь буруу болохыг тогтоовол "Retracted буюу Буцаах" гэсэн дуудлага хийх замаар мэдэгдэлээ буцааж авах боломжтой. Тоглолт "Check буюу Баталгаажуулалт" хийн дахин эхлэнэ.