#242 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 50/85
9. Stall Count буюу Тоолох
9.1. Хамгаалагч шидэгч дээр тооллогыг хийхдээ "Stalling" буюу "Тооллоо" гэж зарлаж, дараа нь нэг (1) -ээс арав (10) хүртэл тоолно. Тоолохдоо дугаар бүрийн эхлэлийн хоорондох завсар дор хаяж нэг (1) секунд байх ёстой.
9.2. Тоолох үйл явц нь шидэгчдэд тодорхой сонсогдох ёстой.
9.3. Хамгаалагч нь тооллогыг дараах тохиолдолд л эхлүүлж үргэлжлүүлж болно: 
9.3.1. Диск нь идэвхитэй байна (өөрөөр заагаагүй бол);
9.3.2. Шидэгчээс гурван (3) метрийн зайд, эсвэл шидэгч тэр цэгээс шилжсэн бол зөв тэнхлэгийн цэгт байршсан;
9.3.3. Бүх хамгаалагчид дүрмийн дагуу байраа эзэлсэн бол (18.1-р хэсгийг харна уу).
Comments
Post a Comment