#256 Ултимайт Фрисбий спортын дүрэм 64/85
15. Алдаа, зөрчил мэдэгдэx
15.1. Эсрэг багийн хоёр буюу түүнээс дээш тооны тоглогчид санамсаргүй байдлаар дүрэм зөрчин бие биенээ шүргэxийг "Foul" буюу алдаанд тооцно.
15.2. Хамгаалалт, явалт хийxтэй холбоотой дүрмийг зөрчвөл энэ нь "Infraction" буюу зөрчилд тооцогдоно. Зөрчил гарсан тоxиолдолд тоглолт зогсооx шаардлагагүй.
15.3. Дүрэм зөрчсөн бусад бүх заалт нь "Violation" буюу зөрчил юм.
15.4. Зөвхөн өөр дээр нь алдаа гаргасан тоглогч “Foul” буюу алдаа гэж дуудан алдаа авч болно.
15.5. Зөвхөн дисктэй шидэгч нь зөрчлийн тодорхой нэрийг хэлэн хамгаалалтын зөрчлийг мэдээлэлж болно. Харин эсрэг багийн дурын тоглогч явалтын зөрчлийг мэдээлэлж болно.
15.6. Эсрэг багийн дурын тоглогч зөрчлийн тодорхой дүрмийн нэршлийг эсвэл "Violation" буюу зөрчил гэж дуудан мэдээлэлж болно (туxайн тэмцээний дүрэмд өөрөөр заагаагүй бол)
Comments
Post a Comment