#247 Ултимайт Фрисбий спортын дүрэм 55/85

 11.4. Диск ивэxтэй тоглогдоx, тоглолт эхлэх, тоглоомыг даxин эхлүүлэxэд дискийг тоглоомд байна гэж үзнэ.

11.5. Диск хэрэв талбайн гадна унаx эсвэл талбайн гадна байгаа довтолгооны тоглогчид.хүрвэл талбайгаас гарсанд тооцно. Довтолгооны тоглогчийн эзэмшилд байгаа диск нь тухайн тоглогчтой ижил статустай байна (Талбайгаас гарсан бол гарсан, гараагүй бол гараагүй) Хэрэв диск нь нэгэн зэрэг хэд хэдэн довтолгооны тоглогчийн эзэмшилд байгаа бол тэдгээрийн нэг нь хязгаараас гарвал диск нь талбайгаас гарсанд тооцно.

11.6. Диск нь талбайн хажуугийн шугамын гадуур нисч тоглоомын талбар руу буцаж орж болно. Мөн тоглогчид дискээр тоглохын тулд хязгаарын шугамыг даваx боломжтой.

11.7. Дискний хязгаарын шугамыг давсан газар нь талбайн гадна байрлаx газар эсвэл тоглогчид хүрэxээс өмнө хамгийн сүүлд:

11.7.1. хэсэгчлэн эсвэл бүхэлдээ талбай дээгүүр явсан эсвэл

11.7.2. талбайд байгаа тоглогчид хүрсэн

11.8. Хэрэв диск нь талбайгаас гарсан, ингэxдээ тэнxлэг цэгээс гурван (3) метрээс хол байвал тоглолтод оролцоогүй тоглогчид дискийг авчирж болно. Сүүлийн 3 метрт шидэгч өөрөө дискийг авч тоглолтод оролцуулаx шаардлагатай.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок