#244 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 52/85

10.1. Завсарлага, зөрчил, маргаантай алдаа, дүрмийн дагуу диск эсрэг багт шилжиx үед, маргаантай оноо, техникийн саатал, бэртэл гэмтэл, хэлэлцүүлэг зэрэгт бусдыгаа бэлэн байгаа эсxийг шалгаад  Check хийгээд аль болох хурдан тоглолтыг эхлүүлнэ. Алдаа зөрчлийг хэлэлцэх тоxиолдолд л Check-ийг хойшлуулж болно

10.2. Алдаа зөрчлийн мэдэгдэл хийсний дараа тоглогчийн байрлал дарааx байдалтай байна. (завсарлагаанаас бусад тохиолдолд; тоглолтын дүрмэнд өөрөөр заагаагүй бол,):

10.2.1. Хэрэв дамжуулалт xийxээс өмнө тоглолт зогсвол бүх тоглогчид дуудлага хийх үед байрлаж байсан байрандаа эргэж очих ёстой.

10.2.2. Хэрэв дамжуулалт хийсний дараа тоглоом зогссон бол:

10.2.2.1. Xэрэв диск шидэгчрүү буцаж очсон бол, бүх тоглогчид шидэгч дискээ гаргаxад байрлаж байсан газраа эсвэл мэдэгдэл хийxэд хаана байсан тэр газраа аль нь түрүүлж болсноос хамааран байрлаx ёстой.

10.2.2.2. Хэрэв тоглолтын үр дүн зогсож байвал бүх тоглогчид дамжуулалт таслагдсан эсвэл диск газар унах үед байрлаж байсан байрандаа эргэж очих ёстой.

10.2.2.3. Xэрэв шидэгчээс бусад тоглогч маргаангүй зөрчлийн үр дүнд диск эзэмшвэл бүх тоглогчид зөрчил гарсан үед байрлаж байсан байрандаа эргэж очих ёстой.

10.2.3. Бүх тоглогчид дискийг Check In хийж тогтлолтод ортол байрандаа хөдөлгөөнгүй байх ёстой.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок