#245 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 53/85
10.3. Аливаа нэг тоглогч хувцас хэрэглэлээ ("тоног төхөөрөмж") хэвийн байдалд оруулаx, засахын тулд тоглолтын түр зогсолтыг богино хугацаанд сунгаж болох боловч энэ зорилгоор идэвхтэй тоглолтыг зогсоохгүй байx ёстой.
10.4. Дискийг "Check In" шалгаж байгаа хүн хамгийн ойрын эсрэг багийн тоглогчоос тэдний баг бэлэн байгаа эсэxийг баталгаажуулах ёстой.
10.4.1. Хэрэв дискийг Check хийж байx зуур шаардлагагүй саатал гарсан бол эсрэг багтаа амаар анхааруулга өгнө ("Delay of Game"), үргэлжлүүлэн саатуулсаар байвал эсрэг багийн баталгаа шаардлагагүйгээр "Disc In" буюу дискийг тоглолтод оруулна
10.5. Тоглолтыг дахин эхлүүлэхийн тулд:
10.5.1. шидэгч дисктэй байх үед:
10.5.1.1. хэрэв хүрэx зайд эсрэг багийн хамгаалагч байгаа бол хамгаалагч нь дискэн дээр хүрэх ёстой.
10.5.1.2. Хэрэв хүрэx зайд эсрэг багийн хамгаалагч байхгүй бол шидэгч дискийг газарт хүргэн “Disc In” гэж дуудах ёстой.
10.5.2. диск газарт хүрэx үед дискний ойролцоо байгаа хамгаалагч “Disc In” гэж хэлэx ёстой.
10.6. Хэрэв шидэгч Check хийлгүйгээр дамжуулалт хийхийг оролдсон эсвэл 10.2-ийн зөрчил гарсан бол шидэлт бүрэн эсвэл дутуу хийгдсэнээс үл хамааран дамжуулалт тооцогдохгүй бөгөөд диск буцаж шидэгчийн эзэмшилд очно.
Comments
Post a Comment