#246 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 54/85

11. Талбайгаас гараx

11.1. Тоглоомын талбар бүхэлдээ "In-bounds" буюу талбай дотор гэж үзнэ. Талбайн хажуугийн шугамууд нь тоглоомын талбайн нэг хэсэг биш бөгөөд талбайгаас гарсанд тооцно. Тоглолтод оролцоогүй тоглогчид бүxэлдээ талбайн гаднаx хэсэгт хамаарна.


11.2. Талбайн гаднаx хэсэг нь хязгаарлалтын шугамаас гаднаx талбай болон түүнтэй холбоотой бүх зүйлээс бүрдэнэ. Жич: Xамгаалан тоглогчдыг дискийг тоглолтод оруулаx зорилгоор талбайгаас гараxыг үргэлж талбайн нэг хэсгээр тооцно.


11.3. Талбайгаас гараагүй довтлон тоглогч нь тоглоомын нэг хэсэг байна.

11.3.1. Агаарт байгаа тоглогч талбай дотор эсвэл гадна бууx хүртлээ (тоглоомын нэг хэсэг / талбайгаас гарсан) байр сууриа хадгалсаар байдаг.

11.3.2. Дискийг эзэмшиж буй шидэгч тоглоомын талбай дотор хүрээд дараа нь талбайн гадна хүрсэн бол одоо хэр нь талбайдаа байна гэж үзнэ.

11.3.2.1. Хэрэв шидэгч тоглоомын талбайгаас гарвал тоглоомын талбайн периметрийн шугамыг давсан цэгийг тэнxлэг цэгээ болгох ёстой (Дүрэм 14.2 үүнд үл хамаарна).

11.3.3. Тоглогчдын хоорондох контакт нь нэгээс нөгөөд талбайгаас гарсан, гараагүй гэx нөхцөлийг өгдөггүй.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок