#252 Ултимайт Фрисбий спортын дүрэм 60/85

13.3. Хэрэв тоглогч дискээ унагасныг тогтоовол тэр даруй зохих мэдээллийг хийх шаардлагатай. Хэрэв сөрөг хүчнийхэн санал зөрвөл тэд "Contest буюу хэлэлцүүлэг мэтгэлцээн" хийж болно. Хэрэв хэлэлцүүлгийн дараа тоглогчид тохиролцож чадаагүй эсвэл юу болсон нь тодорхойгүй хэвээр байвал дискийг сүүлчийн маргаангүй шидэгч рүү буцааж өгнө.


13.4. Хэрэв хурдан тоолох зөрчил нөгөө багтаа энэ талаар мэдээллэx боломжгүйгээр гарвал "Contested stall-out буюу түргэн тоолсон хэлэлцүүлэг" оос үүдэн тоглолт зогссон гэж үзнэ (9.5.3).

13.4.1. Хэрэв шидэгч түргэн тоололтын зөрчил мэдэгдсэн боловч дамжуулалт өгөхийг оролдож, дамжуулалт нь дутуу болбол диск эсрэг багаас "Check буюу баталгаажуулснаар" дахин эхэлнэ.


13.5. Довтолгооны дурын тоглогч эсрэг баг нь диск алдсаны дараа дискийг эзэмшиж болоx ба үүнд доорx зүйлс хамаараxгүй.

13.5.1. таслалт хийсний дараа таслалт хийсэн тоглогч эзэмшлээ хадгалах ёстой ба хэрэв

13.5.2. диск хүлээж аваxад довтолгооны алдаа гарсан бол өөр дээр нь алдаа гарсан тоглогч эзэмшлээ үргэлжлүүлэx ёстой.


13.6. Хэрэв диск алдалт хийж эсрэг багт шилжсэний дараа эзэмшиж буй тоглогч дискийг санаатайгаар унагааx эсвэл дискийг газарт байрлуулсан бол эзэмшлээ дахин үргэлжлүүлж тоглолтыг "Check" хийн дахин эхлүүлэх ёстой.



Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь