#241 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 49/85

8.4. Дурын тоглогч дискийг газар унасны дараа өнхрөх, гулсахыг зогсоохыг оролдож болно.
  8.4.1. Хэрэв ийм дискийг зогсоохыг оролдох үедээ тоглогч нь дискний байрлалыг мэдэгдэхүйц өөрчилсөн бол сөрөг хүчин дискэнд хүрсэн цэгээс тоглолтыг явуулахыг хүсч болно.

 8.5. Диск газар унасны дараа мөн PULL хийсний дараа дискийг эзэмших баг цаг алдалгүй үргэлжлүүлэн тоглох ёстой.
  8.5.1. Довтолгооны тоглогч дискийг алхах хурдаар эсвэл илүү хурднаар буцаан авчирч тэнхлэгийн цэг дээрээс тоглох ёстой.
 
8.5.2. 8.5.1-ээс гадна, Turnover болсон үед дискийг тоглолтонд оруулахдаа  хэрэв диск талбайгаас гараагүй, дискний байршил:
 8.5.2.1. төвийн бүсэд - диск амарж эхэлсэнээс арван (10) секундын дотор.
 8.5.2.2. төгсгөлийн бүсэд - диск амарж эхэлсэнээс хорин (20) секундын дотор.
 
8.5.3. Хэрэв довтолгооны баг 8.5-ыг зөрчвөл хамгаалагч нь амаар сануулга өгч (Delay of the game буюу "Тоглоомыг хоцроох") эсвэл (Violation буюу "Зөрчил") гэж алдааг мэдэгдэж болно.
 
8.5.4. Хэрэв довтлогч тэнхлэгийн цэгээс гурван (3) метрийн зайд байгаа бол амаар сэрэмжлүүлсний дараа зөрчил 8.5-ыг үргэлжлүүлэн зөрчвөл хамгаалалт "Stall Count" тоолж эхлүүлж болно.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок