#230 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 38/85 Get link Facebook X Pinterest Email Other Apps - Monday, November 02, 2020 4.1. Тоглоом нь хэд хэдэн онооноос бүрдэнэ. Оноо бүр гоол оруулснаар өндөрлөнө.4.2. Тоглоомонд арван таван (15) оноо түрүүлж цуглуулсан баг нь ялагч болж тоглоом дуусна. Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Америкийн уугуул иргэд ба Монголчууд - Tuesday, October 14, 2025 Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад Колумбын өдөр/Уугуул иргэдийн өдөр тохиож байна. Энэ өдөр нь анх 1492 онд одоогийн Испани орныг нэгтгэн бий болгосон хаан хатны зараалаар өрнө зүгт аялсан Италийн Женова хотын судлаач Кристофер Колумбыг таниулах зорилготой байжээ. Ази тивд хамгийн дөт замаар хүрэхээр төлөвлөсөн түүний аялал буруу тооцооллоос нь болж Хойд америк, Карибын тэнгист, уугуул иргэдийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж буй арлуудад хүрсэн нь хожим өнөөдрийн бидний мэдэх дэлхийг үүрд өөрчилсөн гэхэд болно. Италийн Женова хот 2016, Пиацца Принчипе Галт тэрэгний буудал Энэ цаг үеэс хойш Европын колоничлол газар авч уугуул иргэд ихээр хэлмэгдэж, олон зуун жилийн өвчин зовлон, боолчлолыг авчирсан билээ. Удаан хугацааны турш америкчууд эр зориг, эрэл хайгуулын бэлэг тэмдэг болгон Колумбын өдрийг тэмдэглэж ирсэн ч түүх соёл хөгжихийн хэрээр түүний илгээлт уугуул иргэдийн хувьд соёлын сүйрлийг авчирсныг ойлгож эхэлсэн юм. 1970-д оноос эхлэн нутгийн уугуул иргэдийн төлөөлөл, хүний эрхий... Read more
Халаасны номын сан төсөл - Tuesday, December 09, 2025 "Халаасны номын сан" төсөл нь ашиглагддаггүй Kindle төхөөрөмжүүдийг дахин амилуулж, номоор дүүргэн Монголын уншигчдад илгээдэг сайн дурын төсөл юм. Бид номын сан хол, эсвэл ном худалдан авах боломж хязгаарлагдмал хүмүүст мянга мянган номтой зөөврийн номын санг үнэ төлбөргүй хүргэж өгдөг. Ингэснээр бид технологийн дэвшлийг ашиглан унших соёлыг түгээж, мэдлэгийн тэгш бус байдлыг бууруулахыг зорьж байна. Read more
National Identity - Monday, March 10, 2025 Урд шөнө ингэж бодлоо л доо Бид нэгнийгээ уянгаллаа л гээд байдаг ер нь national identity талаасаа Монголчууд маань уянгалаг ард түмэн юм бишүү? 2011 онд санаж байна оюутан байхдаа групп аялагчдад хөтөч хийж байхад Сүхбаатарын талбай дээр зогсоод эргэн тойрноо тайлбарлаж байхад нар зөв энэ соёлын төв, дуурь бүжгийн эрдмийн театр, Нардом суурин дээр Ленин клуб, тэр харагдаж байгаа нь драмын театр, энэ Элдэв-Очирын кино театр байж байгаад 90 оноос хойш хөрөнгийн бирж болсон, энэ Монголын үйлдвэрчний эвлэл 4 давхарт нь Монголын зохиолчдын эвлэл байдаг юм. Энэ Монголын түүхийн музей гээд тайлбарлаад нэг бүрийх нь түүхийг нь яриад явж байсан хөөх танайх чинь ямар мундаг соёлоо дээдэлдэг ард түмэн бэ. Хамаг соёлын төвүүдээ хотынхоо төв цэгт байрлуулсан байна гээд. Зохиолчдын эвлэл дээр хүмүүс нэлээн ач холбогдол өгч байсныг санаж байна. Олон орноор явж байхад яг талбайн хажуудаа бүгдийн залсан байсныг санахгүй юм байна гэсэн санаанаас гардаггүй юм. 2016 онд Мэнд-Ооёо яруу найрагчийг Италид у... Read more
Comments
Post a Comment