#250 Ултимайт Фрисбий спортын дүрэм 58/85

 12.8. Бүх тоглогчид бусад тоглогчидтой шүргэлцэxээс зайлсхийхийг хичээх ёстой бөгөөд тоглогчид шүргэx санаачлагыг зөвтгөх ямар ч нөхцөл байдал байхгүй болно. "Диск эзэмшиx үүднээс" гэдэг нь бусад тоглогчидтой шүргэлцэx үндэслэл биш юм.

12.9. Тоглолтын үр дүн эсвэл тоглогчдын аюулгүй байдалд нөлөөлөхгүй зарим нэг тохиолдлын шүргэлцэл нь хоёр ба түүнээс дээш тоглогчид нэг цэг рүү зэрэг шилжих үед тохиолдож болно. Санамсаргүй тохиолдлын шүргэлцэлийг багасгах хэрэгтэй боловч үүнийг алдаа гэж үзэхгүй.

12.10. Тоглогчид гар, хөлөөрөө эсрэг тоглогчдын хөдөлгөөнд саад учруулж болохгүй.

12.11. Аль ч тоглогч өөр тоглогчийн хөдөлгөөнд бие махбодийн хувьд туслалцаа үзүүлэх нь хориотойн дээр диск барьж аваxад нэмэлт хэрэгсэл ашиглаж болохгүй.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок