#251 Ултимайт Фрисбий спортын дүрэм 59/85

13. Диск эсрэг багт шилжих. 

 13.1. Дискийг нэг багаас нөгөөд шилжүүлэх шилжилт дараах тохиолдолд тохиолддог:

 13.1.1. диск довтолгооны тоглогчийн эзэмшилд байгаагүй үедээ газарт унах ("Down буюу диск унасан"); 

 13.1.2. дамжуулалтыг хамгаалан тоглогч барьж авах ("Interception буюу таслалт");

 13.1.3. диск нь хязгаарыг давж  талбайгаас гарах ("Out of bounds буюу талбайгаас гарсан"); эсвэл

 13.1.4. Pull буюу эсрэг баг диск гаргах үед хүлээн авагч баг газарт унахаас өмнө дискэнд хүрээд дискийг барьж чадахгүй алдах ("Dropped Pull буюу хүлээн авалтаа алдах. ").


 13.2. Дискийг нэг багаас нөгөөд шилжүүлэх, тоглолтыг зогсооход хүргэдэг шилжилт дараах тохиолдолд тохиолддог:

 13.2.1. маргаангүй довтолгооны алдаа диск хүлээж авахад гарсан;

 13.2.2. шидэгч дискээ дамжуулахаас өмнө "арав" гэсэн үгийг хамгаалагч хэлсэн бол ("Stall-out буюу гацаасан");

 13.2.3. дискийг нэг тоглогчоос нөгөө тоглогч руу санаатайгаар шилжүүлсэн ба ингэхдээ хоёр тоглогч хоёулаа гар хүрсэн хэвээр байсан. ("Hand over буюу гараас гарт дамжуулсан");

 13.2.4. шидэгч өөрийн тоглогчоос багтаа дамжуулах дамжуулалтыг санаатайгаар хазайлгасан. ("Deflection буюу хазайлт");

 13.2.5. дамжуулах үедээ шидэгч дискийг өөр тоглогч хүлээж авахаас өмнө дискийг гаргасны дараа дахин барьж авах ("Double touch буюу хоёр хүрэх"); 

 13.2.6. довтолгооны тоглогч дамжуулалтыг хүлээж авхуулаххын тулд багийн гишүүнийхээ хөдөлгөөнд санаатайгаар туслах; эсвэл

 13.2.7. довтлогч тоглогч дамжуулалтыг барьж авахын тулд туслах хэрэгсэл ашиглах.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок