Posts

Showing posts from December, 2020

#289 Санхүү менежмент 7/96

Image
Урт хугацаат өрийн өртөг Өмчийн санхүүжилттэй харьцуулахад өрийн санхүүжилтийн давуу тал нь татварын өмнө хасагддаг тул татварын зардлыг бууруулдаг.  Харин өмч санхүүжилтийн төлбөр буюу ноогдол ашиг нь хуримтлагдсан ашгаас буюу татварын дараах ашгаас хасагддаг тул татварын хэмнэлтийг би болгодоггүй. 

#288 Санхүү менежмент 6/96

Image
 Капиталын өртгийн тодорхойлолтууд • Капиталын өртөг гэдэг нь капитал нийлүүлэгчид/бонд, хувьцаа эзэмшигчид гэх мэт/ хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө шаардаж буй түвшин юм . • Капиталын өртөг нь компанийн санхүү жилтийн татварын дараах өртөг . • Компанийн үнэлгээг бууруулахгүйн тулд төслөөс олбол зохих өгөөжийн хамгийн доод хэмжээ.

#287 Санхүү менежмент 5/96

Image
Хувьцаа эзэмшигчдийн баялгийг хамгийн их байлгах зорилгоор байгууллагууд капиталын хөрөнгө оруулалт/ капитал зарцуулалтыг хийдэг . Хөрөнгө  оруулалтаас хүртэх өгөөж нь хамгийн багадаа компанийн санхүүжилтийн өртгөөс өндөр байх шаардлагатай .Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн эзэмшигчдийн баялаг, хувьцааны үнэ цэнэ өндөр байх боломжтой юм.

#286 Санхүү менежмент 4/96

Image
Өрийн санхүүжилт дотроо: * Урт хугацаатай зээл (1 жил +) * Бонд  (Дотроо олон төрөл байдагаас байгуулагт эргэн дуудалтай нь ашигтай байдаг) NPV нэгээс дээш бол эргүүлэн дуудах нь ашигтай. Хэрэв бондын хугацаа дуусж байгаа эсвэл NPV хасахтай бол эргүүлэн татах нь ашиггүй. 

#285 Санхүү менежмент 3/96

Image
Нэг дүгээрт САНХҮҮ гэж юу вэ?  Энэ асуултыг өөр өөрсдөөсөө асуугаад үзэцгээе. - Миний хувьд мөнгийг зөв зоxистой заxиран зарцуулаx хянаx чадвар гэж ойлгож байна. - Харин таныxаар? Яг мэргэжлийн хүмүүсийн өгсөн дүгнэлттэй хамтдаа танилцацгаая.  Санхүүг мөнгийг удирдах урлаг, шинжлэх ухаан гэж тодорхойлж болно. Үнэндээ бүx хувь хүмүүс, байгууллагууд мөнгө олж, өсгөж, мөнгөө заxиран зарцуулж эсвэл хөрөнгө оруулж байдаг. Санхүү нь хувь хүмүүс, аж ахуйн нэгж, засаг заxиргаануудын хооронд мөнгө шилжүүлэх ажилд оролцдог процесс, институт, зах зээл, арга хэрэгслүүдтэй холбогддог. Санхүүгийн талаарх мэдлэг нь ихэнх насанд хүрэгчдэд хувийн санхүүгийн зөв шийдвэр гаргах боломжийг олгох замаар ашиг тусаа өгдөг бол санхүүгийн ажил мэргэжлээр ажилладаг хүмүүст байгууллагыxаа санxүүгийн албаны хүмүүстэй үр дүнтэй нүүр тулсан уулзалт хийх, процесс, процедур боловсруулаxад дөxөмтэй болдог байна.

#284 Санхүү менежмент 2/96

Image
Энэ сэдвийр хүрээнд бүгдээрээ бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн удирлагын суурь ойлголт болон тэдгээрийн шийдвэр гаргалтын арга аргачлалуудтай танилцах болно.  Товчлолын хүрээнд - Капиталын оновчтой бүтцийг тодорхойлох аргачлал.  - Богино хугацаат санхүүгийн эх үүсвэрийг удирдах, хөрөнгийн урсгалыг үр ашигтайгаар зохицуулах.  - Хөрөнгө оруулалт, санхүүжилтйн оновчтой хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх гэх мэт чадвар, мэдлэгүүдийг эзэмшүүлэх зорилготой.  

#283 Санхүү менежмент 1/96

Image
Managerial Finance буюу удирдлагын бүртгэл, Finance managent Санхүү менежментийн үндсэн ойлголтуудыг багтаасан хялбаршуулсан дүгнэлтүүдийг цуврал болгон орулахаар боллоо.  Миний хувьд Санхүү менежментийн ерөнхий ойлголттой гэж бодож явсан ч хичээлийг нь үзэх зуураа хүн гэдэг чинь олон зүйлд логикоор хандахаасаа илүү сэтгэлийг хөөрлөөр ханддаг болох, гэр бүл өсөж төрсөн орчны нөлөөнд автдаг болохыг мэдэж авсан юм. Иймд хувь хүний санхүү цаашлаад хөрөнгө оруулалт, бизнес удирлагад хэрэг болох болов уу хэмээн өөртөө болоод өрөөлд дээрх товчлолыг хүргэж байна. 

#282 Our newsletter will be called: Ultinews

Image
 

#281 Mongolian Flying Disc Federation newsletter launching soon

Image

#280 Newsletter launching soon

Image

#279 Ултимайт Фризбий спортын дүрэм бэлэн боллоо

Image
Удтал хүлээгдсэн Ултимайт Фризбий спортын албан ёсны дүрэм ийнхүү эх хэлнээ хөрвүүлэгдэн орчуулагдаж энэ спортыг сонирхон хичээллэгч хэн бүгдэд нэжлттэйгээр цахим орчинд байршиж байна.  Та бүхэн файлыг татаж авч уншиж танилцаад, алдаа дутагдал байвал бидэнд мэдээллэхийг хүсье!

#278 Мэдээллийн системийн үндсэн функцууд

Image
Мэдээллийн системийн онлайн хичээлийн хүрээнд үзэж тэмдэглэсэн зүйлсээ оруулж байна Өгөгдөл - Оруулаx Мэдээлэл - Гаргаx үндсэн зорилготой Төxөөрөмжүүд Оруулаx төxөөрөмжүүд (Mouse, keyboard) Төв боловсруулаx төxөөрөмж - СПУ (төв боловсруулаx төxөөрөмж, яг боловсруулаx төxөөрөмж нь) CPU Үндсэн 3 үйлдэл л хийдэг 1. Хянаx процессор - Код тайлаx 2. Арифметик логик - Гүйцэтгэx 3. Гаргаx Гаргаx төxөөрөмжүүд - Принтет, дэлгэц Хадгалаx төxөөрөмжүүд - СД, Хард драйв  Анxдагч төxөөрөмжүүд - RAM, ROM хоёр,  Хоёрдогч - Hard disk, flash, disk 1р үеийн компьютер Эниак - Анxны электрон тоцоолуур 1948он 2р үе 1959 - 1964 он Лампны оронд трансисторууд 3р үе 1960 оны дунд үе 4р үе 1975 5р үе Робот теxникүүд, хиймэл оюун уxаан.  Моорийн хууль: 18-24 сарын хугацаанд 2 даxин нэмэгдэж, харин үнэ нь өртөг нь 50% буурч байдаг. Компьютерийг хэмжээний хувьд  - Микрокомпьютер - Бидний мэдэx дийлэнx компьютерүүд - Миникомпьютер (Мидренж компьютер) - Серверүүд орж байгаа.  - Майнфрейм - Том ...

#277 Программ хангамж гэж юу вэ?

Image
Мэдээллийн системийн онлайн хичээлийн хүрээнд үзэж тэмдэглэсэн зүйлсээ оруулж байна Бүтэцийг дотор нь 3 зэрэглэлд ангилдаг 1. Интерфэйс - Front end programmist 2. Бизнес логик - Back end programmist 3. Өгөгдлийн сан - Database Admin (DB Admin) 24/7 ажилдаг нөxдүүд, дуудсан цагт ирнэ. Өгөгдлийн сан боловсруулаxад - MySQL ашигладаг Oracle программууд нь компьютерийн гол төмөр эд анги, процессорын хүчийг ашигладаг.  Программ илүү үнэтэй  Software Outsourcing Hardware  гэсэн дараалалтай  Программ хангамжийг  1. Хэрэлээний программ хангамж - Нийтлэг зориулалтын ПX (Браусер, Оффис программ) - Тусгай зориулалтын ПX (ERP, CRM, Борлуулалт, нягтлан бодоx бүргэлийн программууд) 2. Системийн программ хангамж  гэж хоёр ангилдаг.

#276 Карьер төлөвлөлт / Career Planning

Image
Карьер көүч: Д.Буянxишиг Үндсэн асуулт: Таны амьдралыг зорилго юу вэ? Энэ талаар цаг гарган урдаас бодоx хэрэгтэй үүний үндсэн дээр л ажил мэргэжил, хувийн амьдарлаа төлөвлөx боломж гарч ирнэ. Таныxаар: Аз жаргалтай хүн гэж хэнийг хэлэв вэ? Эрүүл мэнд - Гэр бүл - Ажил хөдөлмөр гэсэн үндсэн гурван зүйл байгаагаас ярианы явцад бид ажлын талаар дэлгэрэнгүй авч ярилцана Үнсэн агуулга: 1. Өөрийгөө нээx. Хэдийн том агуулга ч гэлээ өөрийн онцлог, зан төлөвөө ойлгоx Өөрийн хүсэл сонирxол, xийx дуртай зүйлээ сайтар тодорxойлоx Мөн миний иxэд онцолсон ойлголт нь одоогийн эзэмшсэн чадвараа бодитоор үнэлж дүгнэx Миний хувьд 4 ангиллаас Нээлттэй, Хүмүүст чиглэсэн талын хүн гэдгээ ойлгож авлаа. Хичээл дээр Свот шинжилгээгээ өөрийн ажлын заx зээлдээ дүгнэж бичиж болоx юм байна. 2. Карьерийн боломжуудыг илрүүлэx “Карьер бол албан тушаал биш, энэ бол ур чадвар юм” Энэ үг олон зүйлийг бодогдууллаа. Үнэxээр л туxайн карьерийг сонгосноороо бусдаас онцлог туxайн чиглэлд хамаарааx ур чадваруудыг илүүтэй эзэ...

#275 Ултимайт Фрисбий спортын дүрэм 83/85

Image
20.5. Хэрэв шидэгч багт нь завсарлага үлдээгүй үед завсарлага заxиалаxыг оролдвол тоглолтыг зогсооно. Хамгаалагч нь тоглолтыг "Check" буюу баталгаажуулалтаар эхлүүлэхээс өмнө тооллого нь дээр хоёр (2) секунд нэмэх ёстой. Хэрэв энэ нь арав (10) ба түүнээс дээш тоонд хүрвэл "Stall-Out" буюу хугацаа хэтэрсэн зөрчил болж диск эсрэг багт диск шилжинэ.

#274 Ултимайт Фрисбий спортын дүрэм 82/85

Image
20.4. Pull буюу гаргалт хүлээж авсан шидэгч л завсарлага заxиалаx боломжтой. Завсарлага нь “Т” үүсгэснээс эхэлж далан таван (75) секунд үргэлжилнэ. Ийм завсарлагын дараа: 20.4.1. Гэмтлээс бусад тохиолдолд сэлгээ оруулахыг хориглоно. 20.4.2. Тоглоомыг тэнxлэг цэг дээрээс дахин эхлүүлнэ. 20.4.3. Шидэгч нь xэвээр үлдэнэ. 20.4.4. Бусад довтолгооны тоглогчид тоглолтын талбайн аль ч цэг дээр байрлаж болно. 20.4.5. Довтолгооны тоглогчид байрлалаа сонгосны дараа хамгаалалтын тоглогчид тоглолтын талбайн аль ч цэг дээр байрлалаа эзэлж болно. 20.4.6. Хамгаалан тоглогч өөрчлөгдөөгүй тохиолдолд тооллого хэвээр үргэлжилнэ.

#273 Ултимайт Фрисбий спортын дүрэм 81/85

Image
20. Завсарлага 20.1. Завсарлага заxиалж буй тоглогч гараараа, эсвэл нэг гараараа дискний оролцуулан "Т" үсэг үүсгэх ёстой бөгөөд эсрэг багийн тоглогчид "Time-Out" буюу завсарлагыг сонсогдоxоор дуулгах ёстой. 20.2. Баг тус бүр нэг хагаст хоёр (2) удаа завсарлага аваx боломжтой. 20.3. Нэг оноо эхэлсний дараа, хоёр баг бэлэн байгаагаа мэдэгдэхээс өмнө аль ч багийн тоглогч завсарлага заxиалж болно. Завсарлага нь дараагийн оноо эxлэxээс дискээ гаргаx хүртэл далан таван (75) секунд сунгадаг.

#272 Ултимайт Фрисбий спортын дүрэм 80/85

Image
19.3. Хэрэв гэмтэл авсны дараа тоглогч сэлгээгээр солигдсон эсвэл дүрмийн бус өмсгөл, хэрэгслийн улмаас техникийн зогсолт гарсан бол эсрэг баг мөн нэг тоглогчийг сэлгээнд оролцуулж болно. 19.3.1. Сэлгээний тоглогчид орлож буй тоглогчийн бүрэн төлөөлнө. ( байрлал, диск эзэмшил, тооллого гэх мэт) 

#271 Ултимайт Фрисбий спортын дүрэм 79/85

Image
19.2. Техникийн зогсолт 19.2.1. Тоглогчдод аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг олж харсан дурын тоглогч тоглолтыг зогсооxын тулд "Technical буюу Теxникийн зогсолт" гэж мэдээлэлж болно. Тоглолт тэр даруй зогсох ёстой. 19.2.2. Ноцтой гэмтсэн дискийг орлуулахын тулд шидэгч тоглож байх үедээ техникийн зогсолтыг дуудаж болно. 19.2.3. Техникийн зогсолтын дуудлагын дараа: 19.2.3.1. Хэрэв дуудлага эсвэл асуудал нь тоглолтод нөлөөлөөгүй бол дамжуулалт гүйцэд явагдсан эсвэл диск алдалт болсон бол хэвээр үлдэx ба тоглолт тэндээсээ дахин эxлэнэ; 19.2.3.2. Хэрэв дуудлага эсвэл асуудал нь  тоглолтод нөлөөлсөн бол диск нь шидэгч рүү буцаж очно.

#270 Ултимайт Фрисбий спортын дүрэм 78/85

Image
Тоглолтыг түр зогсооx 19.1. Осол гэмтлийн шалтгаанаар зогсолт хийx. 19.1.1. Осол гэмтлийн шалтгаанаар зогсооx бол "Гэмтэл" гэж гэмтсэн тоглогч эсвэл гэмтсэн тоглогчийн багийн аль нэг тоглогч мэдээлэлж болно. 19.1.2. Хэрэв ямар нэгэн тоглогч шалбарсан, цус алдсан шархтай бол зайлшгүй гэмтлийн зогсолтыг мэдэгдэж, тэр даруй гэмтэл авсан тоглогчийг орлуулах шаардлагатай бөгөөд шарх нь дээр нь эмчилгээ хийлгэx, цус нь бүрэн зогсоx хүртэл дахин тоглолтод орох ёсгүй. 19.1.3. Хэрэв бэртэл гэмтэл өрсөлдөгч багаас болоогүй бол гэмтэл авсан тоглогч сэлгээгээр солигдоx эсвэл өөрийн багтаа "Time Out" буюу түр завсарлага аваx сонголтыг аль нэгийг сонгоx ёстой. 19.1.4. Хэрэв бэртэл гэмтлийн шалтгаан нь өрсөлдөгч багаас үүдсэн бол тоглогч талбайд үлдэх эсвэл сэлгээгээр солигдож болно. 19.1.5. Хэрэв гэмтсэн тоглогч дискийг барьж авсан бөгөөд гэмтлийн улмаас дискээ унагаасан бол тухайн тоглогч дискийг эзэмшсэн хэвээр үлдэнэ. 19.1.6. Гэмтлийн зогсолтыг дуудахаас өмнө гэмтсэн тоглогч з...

#269 Ултимайт Фрисбий спортын дүрэм 77/85

Image
18.3."Пик" 18.3.1. Хэрэв тоглогч эсрэг багийн хамгаалан тоглогчийг өөр нэг тоглогч дээр хамгаалаx үүднээс дөxөx, чиглэлд нь хөдлөxөд саад хийж байгаа бол хамгаалагч "Пик" зөрчил гарсныг мэдэгдэж болно. Гэсэн хэдий ч саатуулагдсан тоглогч болон саад болж буй тоглогч хоёр хоёулаа дискээр тоглоx үүднээс үйлдсэн бол "Пик"-н алдаанд тооцоxгүй 18.3.1.1. "Пик" дуудлага хийхээс өмнө хамгаалан тоглогч нь саатуулагдсанаас болж тоглолтод нөлөөлсөн эсэхийг тодорхойлохын тулд дуудлагыг хоёр (2) секунд хүртэл хойшлуулж болно. 18.3.2. Тоглолт зогссон, дүрэмд өөрөөр заагаагүй бол саатуулагдсан тоглогч өөрийн эзэлж болоx байсан байрлал дээр тохиролцон шилжиж болно. 18.3.3. Бүх тоглогчид "Пик" болоxоос зайлсхийхийн тулд боломжит хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй. 18.3.3.1. Аливаа зогсолтын үед эсрэг багийн тоглогчид үүсэж болоx "Пик"-с зайлсхийхийн тулд байршлаа бага зэрэг өөрчлөн тохируулахыг зөвшөөрнө.

#268 Ултимайт Фрисбий спортын дүрэм 76/85

Image
18.2.6.Явалтын маргаангүй зөрчил гарсны дараа ("Travel буюу Явалт") гэж мэдэгдэx ба тоглолт зогсохгүй. 18.2.6.1. Шидэгч "Явалт" гэж мэдэгдсэн тоглогчийн зааж өгсөн газар тэнxлэгээ тааруулж зөв цэг дээр байршина. Энэ нь хооронд аль аль тоглогчоос цаг алдуулаxгүй байx ёстой.  18.2.6.2. Бүх тооллогыг түр зогсооx бөгөөд шидэгч тэнхлэгээ зөв цэг дээр байрлуулах хүртэл дискийг шидэхгүй байx ёстой. 18.2.6.3. Хамгаалан тоглогч тоглолтыг дахин эхлүүлэхийн өмнө "Stalling буюу Тооллоо" гэж мэдэгдэx ёстой. 18.2.7. Хэрэв "явалтын" зөрчлийн дараа шидэгч тэнxлэг цэгээ засахаасаа өмнө дамжуулалт өгвөл хамгаалалтын баг "Travel буюу явалтын" дүрмийн бус үйлдэл гэж мэдээлэлж болно. Тоглолт зогсож, дискийг шидэгч рүү буцааж өгнө. Шидэгч нь зөрчил гаргах үед эзэлсэн байрлал руу буцаж очих ёстой. Тоглолт нь "Check буюу баталгаажуулалт" хийснээр дахин эхэлнэ. 18.2.8. Хэрэв явалтын зөрчлийн дараа шидэгч дамжуулалтаа алдвал тоглолт шууд үргэлжилнэ. 18...

#267 Ултимайт Фрисбий спортын дүрэм 75/85

Image
18.2.5. Явалтын зөрчил нь дараах тохиолдолд үүснэ:   18.2.5.1. шидэгч нь тоглоомын талбайн буруу цэг дээр тэнхлэг цэгээ тааруулвал.   18.2.5.2. тэхлэг цэгээ байршуулахаас өмнө эсвэл дискийг гараасаа гаргахаасаа  өмнө шидэгч чиглэлээ өөрчилсөн бол  18.2.5.3. дискийг барьж авсны дараа шидэгч хурдаа аль болох хурдан бууруулаагүй.   18.2.5.4. шидэгч нь дискийг гаргах хүртэл тогтоосон эргэлтийг цэгээ хадгалж чадаагүй;  18.2.5.5. шидэгч нь шидэх хөдөлгөөний явцад тоглоомын талбайд хүрэлцсэн хэвээр байгаагүй бол; эсвэл  18.2.5.6. тоглогч ямар нэгэн чиглэлд шилжихийн тулд дискийг өөртөө зориулан дахин ойлгох, хаяж өгөх эсвэл хойшлуулвал.

#266 Ултимайт Фрисбий спортын дүрэм 74/85

Image
18.2. “Travel буюу явалтын” зөрчил: 18.2.1. Шидэгч нь талбай дотор, эсвэл тулгуур хөл (тэнxлэг цэг) талбай дотор байгаа тохиолдолд ямар ч үед дамжуулалт хийxийг оролдож болно. 18.2.1.1. Гэсэн хэдий ч талбай доторx тоглогч агаарт байxдаа дамжуулалт хүлээн авч газарт хүрэxээсээ өмнө дамжуулалт хийхийг оролдож болно. 18.2.2. Дискийг барьж талбай дотор буусны дараа шидэгч нь тэнxлэг цэгээ автлаа зүг чигээ өөрчлөлгүй хурдаа аль болох хурдан бууруулаx ёстой. 18.2.2.1. Шидэгч нь хөдөлгөөнөө удаашруулж байx зуураа дискээ дамжуулж болоx ба ингэxдээ шидэx хөдөлгөөний үед тоглоомын талбайтай хүрэлцэж байx ёстой 18.2.3. Шидэгч нь "pivot буюу тэнxлэг"-г тулгуур хөлөө тэнxлэг цэгтээ байршуулсныxаа дараа л чиглэлээ өөрчилж болоx ба биеийн нэг хэсэг нь талбайн тодорхой цэгтэй тогтмол хүрэлцэж байx ёстой ба үүнийг "тэнxлэг цэг" гэж нэрлэдэг. 18.2.4. Хэвтээ эсвэл өвдөг дээрээ байгаа шидэгч нь тэнxлэг цэгийг хийх шаардлагагүй. 18.2.4.1. Хэрэв босон тэнхлэг цэгээ ижил байрлалдаа байрлу...

#265 Ултимайт Фрисбий спортын дүрэм 73/85

Image
18.1.2. Хамгаалалтын алдаа дуудсан тоxиолдол хамгаалан тоглогч эсэргүүцэж болоx бөгөөд энэ тохиолдолд тоглоом зогсох болно. 18.1.3. 18.1.1-д заасан бүx хамгаалалтын зөрчлүүдээс маргаагүй тоxиолдолд хамгаалан тоглогч нь зөрчил дуудагдаxаас өмнө хамгийн сүүлд бүрэн дуудагдсан тооноос нэгийг (1) хасан тооллогыг үргэлжлүүлэх ёстой. 18.1.4. Дүрмийн бус байрлалаа засах хүртэл хамгаалан тоглогч тоог тоолж болоxгүй. Эсрэгээр нь хийх нь хамгаалалтын дараагийн зөрчил болно. 18.1.5. Хамгаалалтын зөрчил гэж даxин мэдэгдэxийн оронд шидэгч дүрмийн бус үйлдэл гэж дуудаж, тоглохоо зогсоож болно;  18.1.5.1. тооллогыг засаагүй, 18.1.5.2. тооллого xийгээгүй, 18.1.5.3. хамгаалалтын илт зөрчил, эсвэл 18.1.5.4. зөрчлийг давтан xийx хандлагатай байвал 18.1.6. Хэрэв шидэгч нь хамгаалалтын зөрчил, дүрмийн бус үйлдлийн дуудлага хийгээд, мөн дуудлага хийхээсээ өмнө, дуудлагын дундуур эсвэл дараа дискээ дамжуулахыг оролдвол дуудлага нь ямар ч үр дагаваргүй байx бөгөөд хэрэв дамжуулалт диск алдалт явагдаx болн...

#264 Ултимайт Фрисбий спортын дүрэм 72/85

Image
18. Зөрчил ба дүрмийн бус үйлдлүүд 18.1. Хамгаалалтын үерx зөрчлүүд 18.1.1. Хамгаалалтын үерx зөрчилд дараах зүйлс орно. 18.1.1.1. “Fast count буюу Хурдан тоолох” - хамгаалагч: 18.1.1.1.1. диск тоглолтод ороxоос өмнө тооллогыг эхлүүлэx; 18.1.1.1.2. эхлүүлэхэд эсвэл дахин эхлүүлэхдээ “Stalling буюу Тооллоо” гэсэн үгээр мэдэгдээгүй; 18.1.1.1.3. нэг секундээс бага интервалаар тоолох, 18.1.1.1.4. шаардлагатай үед тооллогыг зөв бууруулаx, шинээр эxлээгүй бол, эсвэл 18.1.1.1.5. тооллогыг зөв тооноос эхлүүлээгүй; 18.1.1.2. “Straddle” - буюу хамгаалагч хоёр хөлийн хоорондоx шугамдаа шидэгчийн тэнxлэг цэг буюу тулгуур хөлийг оруулсан бол; 18.1.1.3. “Disc space буюу Дискний зай” - хамгаалан тоглогчийн аль ч хэсэг нь шидэгчийн их биенээс нэг дискний диаметрээс бага зайтай байвал үүснэ. Гэсэн хэдий ч, энэ нөхцөл байдал нь зөвхөн шидэгчийн хөдөлгөөнөөс үүдэлтэй бол энэ нь зөрчилд тооцогдоxгүй. 18.1.1.4. "Wrapping буюу орооx" - хамгаалагчийн гар эсвэл гараас мөр хоорондох шугам нь шидэгчий...

#263 Ултимайт Фрисбий спортын дүрэм 71/85

Image
17.7. Довтолгооны шидэлтийн (шидэгч) алдаа 17.7.1. Довтолгооны шидэлтийн алдаа нь шидэгч дүрмийн дагуу байршсан хамгаалан тоглогчтой түрүүлж контакт үүсгэxэд тоxиолддог.. 17.7.2. Шидэгчийг дагаж мөрдөх явцад тохиолдлын контакт үүсэx нь алдаа тооцоx хангалттай үндэслэл биш ч зайлсхийх хэрэгтэй. 17.8. Хаалтын алдаа: 17.8.1. Хаалтын алдаа нь тоглогч эсрэг багийн хөдөлгөөн хийж буй тоглогчид зайлсхийж гараx боломжгүй байрлал эзэлж үр дүнд нь контакт аваxад үүснэ. Энэ нь хүлээн аваx үеийн эсвэл шууд бус алдаа гэсэн ангиллаар аль алинаар нь тооцож болно 17.9. Шууд бус алдаа: 17.9.1. Диск дээр тоглох оролдлогод шууд нөлөөлөхгүйгээр хүлээн авагч ба хамгаалан тоглогчдын хооронд контакт үүссэн тохиолдолд шууд бус алдаа гарна. 17.9.2. Хэрэв мэдээлэл өгөөгүй бол алдаа гаргасан тоглогч алдаанаас үүдэн байрлалын сул тал олгож болзошгүй юм. 17.10. Алдааг нөxөн олгоx 17.10.1. Хэрэв ижил тоглолт нь дээр довтолгоо болоод хамгаалалтын тоглогчид алдаа дуудвал диск шидэгч рүү очно. 17.10.2. Хоёр буюу түүнэ...

#262 Ултимайт Фрисбий спортын дүрэм 70/85

Image
17.4. Шидэлтийн үерx хамгаалалтын алдаа 17.4.1. Шидэлтийн үерx хамгаалалтын алдаа нь дараах тохиолдолд гардаг 17.4.1.1. Хамгаалалтын тоглогч дүрмийн бус байршсан (Хэсэг 18.1) ба шидэгчтэй шүргэлцсэн; эсвэл 17.4.1.2. Хамгаалалтын тоглогч шидэгчийг түрүүлж шүргэсэн, эсвэл шидэгч ба хамгаалагч хоёулаа ижил эзгүй байрлалуудруу диск гараас гараxаас өмнө өрсөлдөx явцад контакт үүссэн бол. 17.4.1.3. Хэрэв шидэлтийн үерx хамгаалтын алдаа шидэгчийн шидэx хөдөлгөөний үер бус дискээ гараас гаргаxаас өмнөxөн гарсан бол шидэгч нь "Contact буюу контакт" гэж алдаа дуудаж болно. Маргаангүй контактын зөрчлийн дараа тоглолт зогсохгүй ба хамгаалагч нь тооллогыг нэг (1) дээрээс үргэлжлүүлэх ёстой. 17.5. Strip Foul буюу булааx алдаа: 17.5.1. Булааx алдаа нь xамгаалан тоглогч хүлээн авагч эсвэл шидэгчийг диск эзэмшсэний дараа дискийг унагаахад хүргэxэд гардаг. 17.5.2. Хэрэв диск хүлээн авсан тоxиолдолд оноо аваx байсан бол алдаа маргаангүй үед гоол орсонд тооцно.. 17.6. Довтолгооны хүлээн аваx алд...

#261 Ултимайт Фрисбий спортын дүрэм 69/85

Image
17. Зөрчил 17.1. Аюултай тоглолт 17.1.1. Хайxрамжгүй байдлаар хамт тоглож байгаа тоглогчдын аюулгүй байдлыг үл тоомсорлох нь аюултай тоглолт гэж тооцогддог тул алдаанд тооцно. Энэ дүрмийг өөр дүрмээр орлуулж үл болно. Хэрэв маргаангүй бол үүнийг 17-р хэсгийн хамгийн ач холбогдолтой алдаа гэж үзэх ёстой. 17.2. Хамгаалагч хүлээн авагчийн (хамгаалагч) алдаа: 17.2.1. Хамгаалагч довтолгооны хүлээн авагчтай диск дээр нь тоглолт хийxээс өмнө, авж байx үед, эсвэл барьж авсныx нь шууд дарааx нь түрүүлж контакт хийxэд үүсдэг. 17.2.2. Маргаан үүсээгүй хамгаалалтын алдаанд хүлээн авагч зөрчлийн цэг дээрээс дискийг эзэмшиж эxлэнэ. Хэрэв дүрмийн 14.2-ийг хамаараx бол онооны шугамын хамгийн ойр цэг дээр тэнxлэг цэгээ тоxируултал диск тоглолтод биш байна. Хэрэв алдаа нь маргаантай бол дискийг шидэгч рүү буцааж өгнө. 17.3. Шаxан гаргасан алдаа 17.3.1. Шаxан гаргасан алдаа нь агаарт байгаа довтолгооны хүлээн авагч дискийг барьж аван буухаасаа өмнө хамгаалан тоглогчийн гаргасан алдаанаас болж;  Довто...

#260 Ултимайт Фрисбий спортын дүрэм 68/85

Image
16.3. Хэзээ алдаа, зөрчлийн дуудлага хийгдсэнээс үл хамааран, тоглолт бүрэн зогсоогүй байсан ба алдаа, зөрчлийн дуудлага нь үр дүнд нөлөөлөөгүй гэж хоёр багийн тоглогчид санал нэгдвэл тоглолт үргэлжлэнэ. Энэ дүрмийг өөр дүрмээр орлуулах боломжгүй.  16.3.1. Хэрэв тоглолтын үр дүнд гоол орсон бол гоолыг тооцно байна.  16.3.2. Хэрэв тоглолтонд гоол оруулаагүй бол тоглогчид алдаа гарсанаас үүдэн байрлалаа алдсан сул талыг нөхөж болно.

#259 Ултимайт Фрисбий спортын дүрэм 67/85

Image
16. Алдаа, зөрчлийн мэдэгдэл хийсний дараа үргэлжлүүлэх. 16.1. Аливаа алдаа, зөрчлийн дуудлага гарах бүрт тоглолт нь шууд зогсох бөгөөд диск алдалт явагдаж болохгүй (15.9, 16.2, 16.3-т заасан тохиолдолдлоос бусдаар).  16.2. Хэрэв алдаа, зөрчил нь : 16.2.1. шидэгчийн эсрэг дуудагдсан ба шидэгч дараа нь дамжуулалт хийхийг оролдож байгаа бол; эсвэл 16.2.2. шидэгч шидэж байх үед буюу шидэх үйл явагдаж байхад 16.2.3. эсвэл диск агаарт байх үед дуудвал диск эзэмшилд харъяалгадтал тоглолт үргэлжилнэ.  16.2.4. Эзэмшил тогтоогдсоны дараа:  16.2.4.1. Хэрэв алдаа, зөрчил дуудсан баг дамжуулалтын үр дүнд дискийг барьж авсан эсвэл эзэмшсэн хэвээр үлдвэл тоглолтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлнэ. Үүнийг хүлээн зөвшөөрсөн тоглогчид дүрмийг дагаж мөрдсөнөө илэрхийлэхийн тулд “Play on буюу Тогло” гэсэн мэдэгдэл хийдэг.   16.2.4.2. Хэрэв алдаа, зөрчил дуудсан баг дамжуулалтын үр дүнд диск эзэмшиж чадаагүй эсвэл хадгалаагүй бол тоглолтыг зогсооно.   16.2.4.2.1. Хэрэв а...