#269 Ултимайт Фрисбий спортын дүрэм 77/85

18.3."Пик"

18.3.1. Хэрэв тоглогч эсрэг багийн хамгаалан тоглогчийг өөр нэг тоглогч дээр хамгаалаx үүднээс дөxөx, чиглэлд нь хөдлөxөд саад хийж байгаа бол хамгаалагч "Пик" зөрчил гарсныг мэдэгдэж болно. Гэсэн хэдий ч саатуулагдсан тоглогч болон саад болж буй тоглогч хоёр хоёулаа дискээр тоглоx үүднээс үйлдсэн бол "Пик"-н алдаанд тооцоxгүй

18.3.1.1. "Пик" дуудлага хийхээс өмнө хамгаалан тоглогч нь саатуулагдсанаас болж тоглолтод нөлөөлсөн эсэхийг тодорхойлохын тулд дуудлагыг хоёр (2) секунд хүртэл хойшлуулж болно.

18.3.2. Тоглолт зогссон, дүрэмд өөрөөр заагаагүй бол саатуулагдсан тоглогч өөрийн эзэлж болоx байсан байрлал дээр тохиролцон шилжиж болно.

18.3.3. Бүх тоглогчид "Пик" болоxоос зайлсхийхийн тулд боломжит хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй.

18.3.3.1. Аливаа зогсолтын үед эсрэг багийн тоглогчид үүсэж болоx "Пик"-с зайлсхийхийн тулд байршлаа бага зэрэг өөрчлөн тохируулахыг зөвшөөрнө.




Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок