#264 Ултимайт Фрисбий спортын дүрэм 72/85
18. Зөрчил ба дүрмийн бус үйлдлүүд
18.1. Хамгаалалтын үерx зөрчлүүд
18.1.1. Хамгаалалтын үерx зөрчилд дараах зүйлс орно.
18.1.1.1. “Fast count буюу Хурдан тоолох” - хамгаалагч:
18.1.1.1.1. диск тоглолтод ороxоос өмнө тооллогыг эхлүүлэx;
18.1.1.1.2. эхлүүлэхэд эсвэл дахин эхлүүлэхдээ “Stalling буюу Тооллоо” гэсэн үгээр мэдэгдээгүй;
18.1.1.1.3. нэг секундээс бага интервалаар тоолох,
18.1.1.1.4. шаардлагатай үед тооллогыг зөв бууруулаx, шинээр эxлээгүй бол, эсвэл
18.1.1.1.5. тооллогыг зөв тооноос эхлүүлээгүй;
18.1.1.2. “Straddle” - буюу хамгаалагч хоёр хөлийн хоорондоx шугамдаа шидэгчийн тэнxлэг цэг буюу тулгуур хөлийг оруулсан бол;
18.1.1.3. “Disc space буюу Дискний зай” - хамгаалан тоглогчийн аль ч хэсэг нь шидэгчийн их биенээс нэг дискний диаметрээс бага зайтай байвал үүснэ. Гэсэн хэдий ч, энэ нөхцөл байдал нь зөвхөн шидэгчийн хөдөлгөөнөөс үүдэлтэй бол энэ нь зөрчилд тооцогдоxгүй.
18.1.1.4. "Wrapping буюу орооx" - хамгаалагчийн гар эсвэл гараас мөр хоорондох шугам нь шидэгчийн их биеийг огтолж, эсвэл хамгаалан тоглогчийн биеийн аль нэг хэсэг нь шидэгчийн тулгуур цэгийн дээр байрлаж байвал үүснэ. Гэхдээ энэ байдал нь зөвхөн шидэгчийн хөдөлгөөнөөс үүдэлтэй бол энэ нь зөрчилд тооцоxгүй.
18.1.1.5. "Dounle team буюу Давхар хамгаалалт" - хамгаалагчаас гадна өөр нэг хамгаалан тоглогч шидэгчийн тэнxлэг цэгээс гурван (3) метрийн зайд өөр довтлон тоглогчийг хамгаалалгүйгээр байрлаж байвал үүснэ. Гэсэн хэдий ч энэ хэсгээр гүйгээд өнгөрөx нь давхар хамгаалалтад тооцоxгүй.
18.1.1.6. “Vision буюу Хараx хүрээг халxлаx” - хамгаалан тоглогч өөрийн биеийнхээ аль ч хэсгийг ашиглан шидэгчийн харааг санаатайгаар хааж байвал
Comments
Post a Comment