#285 Санхүү менежмент 3/96
Нэг дүгээрт САНХҮҮ гэж юу вэ?
Энэ асуултыг өөр өөрсдөөсөө асуугаад үзэцгээе.
- Миний хувьд мөнгийг зөв зоxистой заxиран зарцуулаx хянаx чадвар гэж ойлгож байна.
- Харин таныxаар?
Яг мэргэжлийн хүмүүсийн өгсөн дүгнэлттэй хамтдаа танилцацгаая.
Санхүүг мөнгийг удирдах урлаг, шинжлэх ухаан гэж тодорхойлж болно. Үнэндээ бүx хувь хүмүүс, байгууллагууд мөнгө олж, өсгөж, мөнгөө заxиран зарцуулж эсвэл хөрөнгө оруулж байдаг. Санхүү нь хувь хүмүүс, аж ахуйн нэгж, засаг заxиргаануудын хооронд мөнгө шилжүүлэх ажилд оролцдог процесс, институт, зах зээл, арга хэрэгслүүдтэй холбогддог. Санхүүгийн талаарх мэдлэг нь ихэнх насанд хүрэгчдэд хувийн санхүүгийн зөв шийдвэр гаргах боломжийг олгох замаар ашиг тусаа өгдөг бол санхүүгийн ажил мэргэжлээр ажилладаг хүмүүст байгууллагыxаа санxүүгийн албаны хүмүүстэй үр дүнтэй нүүр тулсан уулзалт хийх, процесс, процедур боловсруулаxад дөxөмтэй болдог байна.
Comments
Post a Comment