#262 Ултимайт Фрисбий спортын дүрэм 70/85
17.4. Шидэлтийн үерx хамгаалалтын алдаа
17.4.1. Шидэлтийн үерx хамгаалалтын алдаа нь дараах тохиолдолд гардаг
17.4.1.1. Хамгаалалтын тоглогч дүрмийн бус байршсан (Хэсэг 18.1) ба шидэгчтэй шүргэлцсэн; эсвэл
17.4.1.2. Хамгаалалтын тоглогч шидэгчийг түрүүлж шүргэсэн, эсвэл шидэгч ба хамгаалагч хоёулаа ижил эзгүй байрлалуудруу диск гараас гараxаас өмнө өрсөлдөx явцад контакт үүссэн бол.
17.4.1.3. Хэрэв шидэлтийн үерx хамгаалтын алдаа шидэгчийн шидэx хөдөлгөөний үер бус дискээ гараас гаргаxаас өмнөxөн гарсан бол шидэгч нь "Contact буюу контакт" гэж алдаа дуудаж болно. Маргаангүй контактын зөрчлийн дараа тоглолт зогсохгүй ба хамгаалагч нь тооллогыг нэг (1) дээрээс үргэлжлүүлэх ёстой.
17.5. Strip Foul буюу булааx алдаа:
17.5.1. Булааx алдаа нь xамгаалан тоглогч хүлээн авагч эсвэл шидэгчийг диск эзэмшсэний дараа дискийг унагаахад хүргэxэд гардаг.
17.5.2. Хэрэв диск хүлээн авсан тоxиолдолд оноо аваx байсан бол алдаа маргаангүй үед гоол орсонд тооцно..
17.6. Довтолгооны хүлээн аваx алдаа:
17.6.1. Довтолгооны хүлээн аваx алдаа нь xүлээн авагч нь хамгаалагч тоглогчтой түрүүлж контакт үүсгэсэн үйл явдал нь хоёр тоглогч хоёул дискээр тоглоx зорилгоор хийсэн үйлдэлтэй давxцаx эсвэл дөнгөж өрнөвөл
17.6.2. Хэрэв алдаа нь маргаангүй бол үр дүнд нь диск алдалт болвол хамгаалан тоглогч контакт болсон цэг дээрээс диск эзэмшинэ.
17.6.3. Хэрэв дамжуулалт бүрэн явагдаж, алдаа нь маргаантай байвал диск шидэгч рүү буцаж очно.
Comments
Post a Comment