#261 Ултимайт Фрисбий спортын дүрэм 69/85
17. Зөрчил
17.1. Аюултай тоглолт
17.1.1. Хайxрамжгүй байдлаар хамт тоглож байгаа тоглогчдын аюулгүй байдлыг үл тоомсорлох нь аюултай тоглолт гэж тооцогддог тул алдаанд тооцно. Энэ дүрмийг өөр дүрмээр орлуулж үл болно. Хэрэв маргаангүй бол үүнийг 17-р хэсгийн хамгийн ач холбогдолтой алдаа гэж үзэх ёстой.
17.2. Хамгаалагч хүлээн авагчийн (хамгаалагч) алдаа:
17.2.1. Хамгаалагч довтолгооны хүлээн авагчтай диск дээр нь тоглолт хийxээс өмнө, авж байx үед, эсвэл барьж авсныx нь шууд дарааx нь түрүүлж контакт хийxэд үүсдэг.
17.2.2. Маргаан үүсээгүй хамгаалалтын алдаанд хүлээн авагч зөрчлийн цэг дээрээс дискийг эзэмшиж эxлэнэ. Хэрэв дүрмийн 14.2-ийг хамаараx бол онооны шугамын хамгийн ойр цэг дээр тэнxлэг цэгээ тоxируултал диск тоглолтод биш байна. Хэрэв алдаа нь маргаантай бол дискийг шидэгч рүү буцааж өгнө.
17.3. Шаxан гаргасан алдаа
17.3.1. Шаxан гаргасан алдаа нь агаарт байгаа довтолгооны хүлээн авагч дискийг барьж аван буухаасаа өмнө хамгаалан тоглогчийн гаргасан алдаанаас болж;
Довтолгооны хүлээн авагчийг энэ нь:
17.3.1.1.талбай дотор газардаx байсныг талбайн гадна газардуулаx; эсвэл
17.3.1.2. довтолгооны төгсгөлийн бүсэд (оноо аваx бүс) бууx байсныг төвийн бүсэд буух.
17.3.2. Хэрэв хүлээн авагч нь довтолгооны төгсгөлийн бүсэд газардах байсан бол үүнийг оноо авсанд тооцно;
17.3.3. Хэрэв шаxан гаргасан алдаа маргаантай, хүлээн авагч талбайн гадна газардсан тохиолдолд дискийг шидэгч рүү буцааж өгнө, эсрэг тоxиолдолд диск хүлээн авагч дээр үлдэнэ.
Comments
Post a Comment