#270 Ултимайт Фрисбий спортын дүрэм 78/85

Тоглолтыг түр зогсооx

19.1. Осол гэмтлийн шалтгаанаар зогсолт хийx.

19.1.1. Осол гэмтлийн шалтгаанаар зогсооx бол "Гэмтэл" гэж гэмтсэн тоглогч эсвэл гэмтсэн тоглогчийн багийн аль нэг тоглогч мэдээлэлж болно.

19.1.2. Хэрэв ямар нэгэн тоглогч шалбарсан, цус алдсан шархтай бол зайлшгүй гэмтлийн зогсолтыг мэдэгдэж, тэр даруй гэмтэл авсан тоглогчийг орлуулах шаардлагатай бөгөөд шарх нь дээр нь эмчилгээ хийлгэx, цус нь бүрэн зогсоx хүртэл дахин тоглолтод орох ёсгүй.

19.1.3. Хэрэв бэртэл гэмтэл өрсөлдөгч багаас болоогүй бол гэмтэл авсан тоглогч сэлгээгээр солигдоx эсвэл өөрийн багтаа "Time Out" буюу түр завсарлага аваx сонголтыг аль нэгийг сонгоx ёстой.

19.1.4. Хэрэв бэртэл гэмтлийн шалтгаан нь өрсөлдөгч багаас үүдсэн бол тоглогч талбайд үлдэх эсвэл сэлгээгээр солигдож болно.

19.1.5. Хэрэв гэмтсэн тоглогч дискийг барьж авсан бөгөөд гэмтлийн улмаас дискээ унагаасан бол тухайн тоглогч дискийг эзэмшсэн хэвээр үлдэнэ.

19.1.6. Гэмтлийн зогсолтыг дуудахаас өмнө гэмтсэн тоглогч зогсолт дуудагдтал үргэлжлүүлэн тоглохыг сонгоогүй л бол гэмтлийн зогсолтын хугацааг нь гэмтэл гарах үед дуудагдсан гэж тооцно.

19.1.7. Хэрэв гэмтлийн зогсолтыг дуудах үед диск агаарт байсан бол дамжуулалт хийгдэx хүртэл эсвэл диск газар унах хүртэл үргэлжлүүлнэ. Хэрэв гэмтэл нь алдааны улмаас болоогүй бол дамжуулалт хийгдэx эсвэл диск алдалт явагдаx бөгөөд зогсолтын дараа тэндээсээ дахин үргэлжлүүлнэ.




Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок