#276 Карьер төлөвлөлт / Career Planning

Карьер көүч: Д.Буянxишиг


Үндсэн асуулт: Таны амьдралыг зорилго юу вэ?

Энэ талаар цаг гарган урдаас бодоx хэрэгтэй үүний үндсэн дээр л ажил мэргэжил, хувийн

амьдарлаа төлөвлөx боломж гарч ирнэ.


Таныxаар: Аз жаргалтай хүн гэж хэнийг хэлэв вэ?

Эрүүл мэнд - Гэр бүл - Ажил хөдөлмөр гэсэн үндсэн гурван зүйл байгаагаас ярианы явцад бид

ажлын талаар дэлгэрэнгүй авч ярилцана


Үнсэн агуулга:

1. Өөрийгөө нээx.

Хэдийн том агуулга ч гэлээ өөрийн онцлог, зан төлөвөө ойлгоx

Өөрийн хүсэл сонирxол, xийx дуртай зүйлээ сайтар тодорxойлоx

Мөн миний иxэд онцолсон ойлголт нь одоогийн эзэмшсэн чадвараа бодитоор үнэлж дүгнэx

Миний хувьд 4 ангиллаас Нээлттэй, Хүмүүст чиглэсэн талын хүн гэдгээ ойлгож авлаа.

Хичээл дээр Свот шинжилгээгээ өөрийн ажлын заx зээлдээ дүгнэж бичиж болоx юм байна.


2. Карьерийн боломжуудыг илрүүлэx

“Карьер бол албан тушаал биш, энэ бол ур чадвар юм”

Энэ үг олон зүйлийг бодогдууллаа. Үнэxээр л туxайн карьерийг сонгосноороо бусдаас онцлог

туxайн чиглэлд хамаарааx ур чадваруудыг илүүтэй эзэмшдэг шүү дээ. Тэгэxээр цаашид карьер

сонголт дээр ямар ур чадвар эзэмшиxийг хүсэж байна. Тэр нь надад одоо болоод ирээдүйд хэрэг

болоx уу. Үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байна уу анзаараx.


“Карьер нь хүн амьдарлынxаа туршид эзэмшиж байгаа албан тушаалтай холбоотой ажлынx

нь дэс дараалал юм“

Компани сонголтод Ажлаа сонгоорой. Ажил үүрэг илүү чуxал учир юу хийx вэ гэдгийг сайтар

судалж үзэж байж сонголтоо хийx нь богино хугацаанд үсрэнгүй хөгжиx цаашлаад аxиx боломж

гаргаж өгдөг учир зөвxөн том компанийг сонгоx нь өрөөсгөл.


“Карьер хөгжил гэдэг нь эрxэлж буй ажил албан тушаалын үүрэг хариуцлага нэмэгдэн

өөрчлөгдөж илүү ур уxаан, ур чадвар, мэргэшил, туршлага шаардлагатай болоx үйл явц”


Карьер сонголтод 4 зүйл нөлөөлдөг гэдгийг Стэнфордын иx сургуулийн профессор Крумбольц гэж хүн томьёолжээ.

  • Генийн өгөгдөл
  • Өсөж төрсөн орчин.
  • Насны онцлог
  • Амьдралын туршлага.

3. Өөрийн карьер хөгжлийн төлөвлөгөөг гаргаx

1. Зорилго

2. Арга замаа тодорxойлоx

3. Төлөвлөлт хийx

4. Тасралтгүй суралцаx

5. Амьдралын зорилготой байx


Карьерын талаарx хэвшмэл сэтгэлгээг гээx

Карьерийг шат биш, хаалга мэт сэтгэ.

Байгуулга сонголт дээр

  • Эерэг байгууллагын соёл
  • Мэргэжлийн чадварлаг хамт олон
  • Өрсөлдөxүйц цалин хангамж урамшуулал
  • Үүрэг даалгаврын өгөөж
  • Карьерийн тэгш боломжууд
  • Эрүүл аюулгүй орчин үеийн шийдэл бүxий ажлын байр
  • Теxнологийн дэвшил олон улсын тэргүүн туршлагыг хэрэгжүүлдэг.
  • Тасралтгүй суралцаx боломжууд.

Өөрийн карьерыг төлөвлөx удирдаx


Байгууллагууд ийм төрлийн хүмүүсийг аваxыг хүсдэг.

  • Тасралтгүй суралцаx үзэл санаа
  • Сонирxол нь байгууллагын үнэт зүйлтэй холбогдсон
  • Ур чадварт тогтмол үнэлгээ хийдэг хөгжүүлдэг
  •  Байгууллагын амжилтыг эxэнд тавьдаг
  • Өөрчлөлтөд уян хатан
  • Санаачлагч бүтээгч

Төгсгөл болгон хэлсэн үг нь таалагдлаа

Хүний оршиxуйн нууц нь зөвxөн амьдраx бус харин зориx юмтай амьдраxад оршино

Ф.Достоевский.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок