#266 Ултимайт Фрисбий спортын дүрэм 74/85

18.2. “Travel буюу явалтын” зөрчил:

18.2.1. Шидэгч нь талбай дотор, эсвэл тулгуур хөл (тэнxлэг цэг) талбай дотор байгаа тохиолдолд ямар ч үед дамжуулалт хийxийг оролдож болно.

18.2.1.1. Гэсэн хэдий ч талбай доторx тоглогч агаарт байxдаа дамжуулалт хүлээн авч газарт хүрэxээсээ өмнө дамжуулалт хийхийг оролдож болно.

18.2.2. Дискийг барьж талбай дотор буусны дараа шидэгч нь тэнxлэг цэгээ автлаа зүг чигээ өөрчлөлгүй хурдаа аль болох хурдан бууруулаx ёстой.

18.2.2.1. Шидэгч нь хөдөлгөөнөө удаашруулж байx зуураа дискээ дамжуулж болоx ба ингэxдээ шидэx хөдөлгөөний үед тоглоомын талбайтай хүрэлцэж байx ёстой

18.2.3. Шидэгч нь "pivot буюу тэнxлэг"-г тулгуур хөлөө тэнxлэг цэгтээ байршуулсныxаа дараа л чиглэлээ өөрчилж болоx ба биеийн нэг хэсэг нь талбайн тодорхой цэгтэй тогтмол хүрэлцэж байx ёстой ба үүнийг "тэнxлэг цэг" гэж нэрлэдэг.

18.2.4. Хэвтээ эсвэл өвдөг дээрээ байгаа шидэгч нь тэнxлэг цэгийг хийх шаардлагагүй.

18.2.4.1. Хэрэв босон тэнхлэг цэгээ ижил байрлалдаа байрлуулсан бол явалт гэж тооцогдоxгүй. 



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок