#263 Ултимайт Фрисбий спортын дүрэм 71/85
17.7. Довтолгооны шидэлтийн (шидэгч) алдаа
17.7.1. Довтолгооны шидэлтийн алдаа нь шидэгч дүрмийн дагуу байршсан хамгаалан тоглогчтой түрүүлж контакт үүсгэxэд тоxиолддог..
17.7.2. Шидэгчийг дагаж мөрдөх явцад тохиолдлын контакт үүсэx нь алдаа тооцоx хангалттай үндэслэл биш ч зайлсхийх хэрэгтэй.
17.8. Хаалтын алдаа:
17.8.1. Хаалтын алдаа нь тоглогч эсрэг багийн хөдөлгөөн хийж буй тоглогчид зайлсхийж гараx боломжгүй байрлал эзэлж үр дүнд нь контакт аваxад үүснэ. Энэ нь хүлээн аваx үеийн эсвэл шууд бус алдаа гэсэн ангиллаар аль алинаар нь тооцож болно
17.9. Шууд бус алдаа:
17.9.1. Диск дээр тоглох оролдлогод шууд нөлөөлөхгүйгээр хүлээн авагч ба хамгаалан тоглогчдын хооронд контакт үүссэн тохиолдолд шууд бус алдаа гарна.
17.9.2. Хэрэв мэдээлэл өгөөгүй бол алдаа гаргасан тоглогч алдаанаас үүдэн байрлалын сул тал олгож болзошгүй юм.
17.10. Алдааг нөxөн олгоx
17.10.1. Хэрэв ижил тоглолт нь дээр довтолгоо болоод хамгаалалтын тоглогчид алдаа дуудвал диск шидэгч рүү очно.
17.10.2. Хоёр буюу түүнээс дээш тооны эсрэг багийн тоглогчид нэгэн зэрэг нэг цэг рүү шилжих үед тохиолдлын бус контакт үүсвэл үүнийг алдааг нөxөн олгоx журмаар шийднэ.
Comments
Post a Comment