#259 Ултимайт Фрисбий спортын дүрэм 67/85

16. Алдаа, зөрчлийн мэдэгдэл хийсний дараа үргэлжлүүлэх.

16.1. Аливаа алдаа, зөрчлийн дуудлага гарах бүрт тоглолт нь шууд зогсох бөгөөд диск алдалт явагдаж болохгүй (15.9, 16.2, 16.3-т заасан тохиолдолдлоос бусдаар). 

16.2. Хэрэв алдаа, зөрчил нь :

16.2.1. шидэгчийн эсрэг дуудагдсан ба шидэгч дараа нь дамжуулалт хийхийг оролдож байгаа бол; эсвэл

16.2.2. шидэгч шидэж байх үед буюу шидэх үйл явагдаж байхад

16.2.3. эсвэл диск агаарт байх үед дуудвал

диск эзэмшилд харъяалгадтал тоглолт үргэлжилнэ.

 16.2.4. Эзэмшил тогтоогдсоны дараа:

 16.2.4.1. Хэрэв алдаа, зөрчил дуудсан баг дамжуулалтын үр дүнд дискийг барьж авсан эсвэл эзэмшсэн хэвээр үлдвэл тоглолтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлнэ. Үүнийг хүлээн зөвшөөрсөн тоглогчид дүрмийг дагаж мөрдсөнөө илэрхийлэхийн тулд “Play on буюу Тогло” гэсэн мэдэгдэл хийдэг. 

 16.2.4.2. Хэрэв алдаа, зөрчил дуудсан баг дамжуулалтын үр дүнд диск эзэмшиж чадаагүй эсвэл хадгалаагүй бол тоглолтыг зогсооно. 

 16.2.4.2.1. Хэрэв алдаа, зөрчлийг дуудсан баг эзэмшилд нь алдаа, зөрчил нөлөөлсөн гэж үзвэл дискийг шидэгч рүү буцааж "Check буюу баталгаажуулалт" хийн эхлэнэ. (хэрэв ашиглаж байгаа дүрэмд өөрөөр заагаагүй бол).

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок