Today i learned: Хэрхэн бүтэлгүйтэхгүй байх вэ?

Сүүлд Farnam Street уншиж байгаад нэг сонирхолтой ойлголт мэдэж авсан нь олон зүйл дээр төгс байх гэж оролдохын оронд гол ажлуудаасаа бусад дээр нь хэрхэн бүтэлгүйтэхгүй байх вээ гэж эсрэгээр нь бодох байв. Жишээ болгон татахад өсвөр насны хүүхдүүд хэрэв найз нөхөд, эцэг эх, хичээл сургууль зэрэг олон талыг тэнцвэртэй авч явах хэрэгтэй санагдан дарамт мэдэрч байвал ээж аавынх нь хувьд муу хүүхэд ямар байдаг вэ? талаар нэг хором бодоод үзэхэд худлаа хэлэх, шөнө оройгоор явах зэрэг асуудал гаргахгүй байхад болох нь тэр. Өөртөө бас энэ сэтгэлгээг нэвтрүүлэх гэж үзэв. Хийж хэрэгжүүлэхийг хүсдэг олон ажлуудаа жагсаагаад хамгийн чухал өөрийн сонирхолтойгоо уялдсан ажлууд дээрээ төлөвлөгөө гарган ажиллах бол бусад зорилтууд дээр энгийнээр хэрхэн бүтэлгүйтэхгүй байх вэ гэж бодоод үзсэн хариултууд нь хурдтай гараад ажиллаад эхлэх боломжтой санагдав. Дийлэнх ажлууд дээр ажлаа хийж хэрэгжүүлэх боломжтой олон жижиг хэсгүүдэд хуваах нь амжилттай байх эсэхийг тодорхойлдог шиг юунаас эхлэх нь тодорхо...