Today i learned: Хурдтай суралцах нь

Саяхан нэг эргэцүүлсэн юм нь өмнө нь сурсан зүйлээ ямар ихийг нь эргэж санаж чадахгүй байгаагаа гайхав. Зарим нь бүр их ойрын сурсан мэдлэг. Ууг нь хичээж олон талаас нь гацсан хэсгээ ойлгож авахыг хичээсэн юмсан. Хэрэгцээ шаардлага үүсэхгүй болохоор мартсан юм байх даа гэсэн шүү юм бодсоноо цаашид ямар нэг юм сурахаар зоривол яг хэрэгтэй зүйлээ хийж байх явцдаа сурдаг байя гэсэн эргэцүүлэл байв.


Дасгалын апп хөгжүүлж эхлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд хэрэглэгдэж болох зүйл гаргаж чадсангүй. Төслийн удирдлагын Sprint planning хийх гэж оролдсон ч суралцах хэрэгцээ шаардлага байгаагаа анзааран хэрхэн хурдтай суралцах вэ? гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. 

Сайн юм нь код бичихэд буруу утга оруулахад алдаа заах. Энэ алдаагаа олж засах, ойлголтоо лавшруулах боломж. Шинжлэх ухааны нээлт хэрхэн болдог вэ? талаар томоохон няцаалт явагдаж байгаа нь хэн нэгэн эрдэмтэн судлаач ажиглалт хийн анзаарсан зүйлээ лабораторитой тест хийх байдлаар туршиж үзсээр нээлт хийдэг ойлголттой явдаг байсан. Би ч энэ тайлбарыг сонсоод санал нийлэв. Гэтэл няцааж буй тал нь шинэ мэдлэгийг алдаагаа засах (Debugging) хийх байдлаар бий болгодог гэсэн үзэл санааг гаргав. Тухайн үедээ сонсоод өнгөрсөн бол яг өөр дээрээ жишээ гарсан нэгийг бодуулав. Нэмж унших юм байна шүү энэ талаар.

Өөрийн бодлоор үргэлжлүүлэхэд зүгээр мэдэхийн төлөө мэдэх нь сонирхолтой, өөрөөс ундарч буй зүйл ч мэдэхийн төлөө мэдлэгээ хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлтэйгээ хамтад нь оролдвол сая бодитой мэдлэг болох юм шиг. Буруудаж байгаагаа эрт мэднэ. Зөвдвөл шагналаа эрт авна. 

Жижиг зүйл борлуулж үзсэн энийг сайн ойлгох байх. Хүмүүс худалдан авах хүслээ амаараа илэрхийлсэн ч яг борлуулах үеийн дүнгээ харахад өөр байдаг. Зах зээлтэй харилцаж буй хүмүүс нэг үгээр илүү бодитой хариу үйлдэл авах, түүнээсээ хурдтай суралцах боломжтой.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок