Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок
Нэрийн хувьд тохирсон нэр олдсонгүй. Бодоод үзэхнээ юу хийх үү цаашид ямар зүйл хийж амьдарвал илүү сэтгэл хангалуун эсвэл нөхцөл байдлаасаа үүдэн санхүүгийн боломжтой байх вэ? гэсэн бодол бидний олонход гарч ирдэг ч энэ асуултад яаран хариулахаар оролдох нь зөв шийдэл биш гэдгийг ойлгов.
Хар залуугаасаа юу хийхээ мэддэг, сонирхсон зүйлээ ажил болгосон хүмүүс мундаг санагдаад байдаг даа. Бид дотроо тийм болох гэж их яардаг юм шиг байгаа юм. Би ч гэсэн адил. Гэтэл яг тэр хийж болох ганц юмаа олох нь өөрөө ийм удаан үйл явц байдаг юм байхдаа гэдийг жил ирэх тусам гайхширна. Сүүлд ойлгосон юм ер нь сонирхсон юм байвал тэрийгээ тухайн хугацаандаа гараасаа гаргах ёстой юм байна. Ядаж л хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууддаа оруулан эрэмбэлэх. Ингэснээр тэр сонирхол нь цаашаа хөгжих эсэхийг цаг алдалгүй мэдэх боломжтой бөгөөд онцын зүйл биш бол өөрийгөө суллах завшаан аж.
Надад тохиолдсон нэг сонирхолтой төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэсээр байтал хүсэл нь унтарсныг саяхан анзаарав. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Google-д ажилладаг байсан америк залуу ажлаасаа гараад хувийн бизнестээ анхаарахын хажуугаар амралтын өдрүүдээр өөрийн амьдардаг хотдоо зохион байгуулагдаж буй арга хэмжээнд санамсаргүй байдлаар нэгт нь оролцдог нь ихэд сонирхол татаж билээ. Тэрээр өөрийн зохион бүтээсэн программдаа тухайн долоо хоногт болох арга хэмжээнүүдийн листийг оруулж дараагаар нь автоматаар нэгийг сонгуулах ба өөрийн хэзээ ч уулзахгүй байсан хүмүүс, шинэ содон мэдээлэлд зориудаар нэвчүүлж буй нь хуулбарлаж болохуйц зөв дадал/брандинг мэт санагдаж байв. Үүнээс хойш тэр боломжийг бодон бодон хэрэгжүүлэхгүй явсаар лав 10 жил өнгөрсөн байх. Энэ хооронд би өөрөө хувь хүнийхээ хувьд өсөж дэвшиж бодол санаа маань өөрчлөгдөн нэгэнт ийм ажилд цаг царцуулахаас татгалзах болсон байна. Хэдий шийдээд хэрэгжүүлэхээр болох ч тухайн үед бодсон шигээ сэтгэл хөдлөл, дур сонирхолтойгоор тухайн арга хэмжээнүүдэд оролцохгүй байж магадгүй.
Оронд нь одоо би яг юу хүсэж байна гэдгээ бодоод үзэхээр уламжлалт фитнест бэлтгэлдээ явдаггүй хирнээ төлбөрөө урт хугацаагаар төлдөг хүмүүс хамгийн ашигтай байдаг. Ийм хүмүүсийг нэмэгдүүлэхээр бизнес моделио сайжруулсаар одоо бид заалны багтаамжаасаа хэд давсан бүртгэлтэй хүн бүр нь өглөө орой ажиллыхаа өмнө юм уу дараа тэдний нэрлэдгээр ид ачааллын нь үер нь нэмэлт төлбөрөө төлөөд дасгалаа хийцгээж байна. Гэтэл технологийн ачаар зардлаа хэмнэн эрүүл амьдралын хэм маягийг дэмжиж, идэвхтэй хүмүүс нь үнэгүй, тэднийг урамшуулдаг хаана хэзээ ч хийж болох дасгалын апп хөгжүүлэх боломж байна гэж хараад байгаа. Өөрөө ч гэсэн насан туршдаа дасгал хийнэ гэж бодож байгаа юм чинь өөрийнхөө хөгжүүлсэн аппаа хэрэглэнгээ сайжруулаад явъя гэж бодоод энэ бодлоо унтрахаас нь өмнө хэрэгжүүлэхээр өнөөдрийг хүртэл гүн орж чадаагүй явсан кодоо бичиж сурч байна.
2012 онд подкаст сонсож эхлээд одооноос хичээлийнхээ хажуугаар ийм л юм хийе гээд хамгийн хямдаар 180 евро зарцуулаад хийж болохоо судалсан ч хэрэгжүүлээгүй. Тухайн үед Ben Hammersley ярилцлагад их уригдаж хэрхэн iPod, Broadcast хоёрыг нийлүүлэн подкаст гэсэн нэрийг бодож олсон тухайгаа ярихыг нь сонсоод хожимдоогүйгээ мэдэж байсан ч action bias дутагдсан байх. Зүгээр ч нэг бодоод баясаад явахгүй санаагаа булшлахаасаа өмнө хэрэгжүүлэх гэж оролдох нь хожим харамсаж байхаас дээр. Цаг тухайд нь хэрэгжүүлэх нь насан туршдаа ажиллах нэг зүйлээ олохгүй байж болох ч цаг үргэлж ямар нэг сонирхсон зүйл дээрээ ажиллах боломжтой байж болох.
Comments
Post a Comment