Today i learned: Тархиа өлсгөх нь
Мэдээлэл хов живээр хооллох дуртай тархинд маань заримдаа уйдах цаг хэрэгтэй байдаг гэж бодсонгүй. 00 дээр суухдаа хүртэл хажуу хавирганыхаа бичигтэй зүйлсийг барьж авдаг зуршилтай хүн санаатайгаар өөрийгөө хийх юмгүй байлгах нь хэцүү шийдвэр юм.
Тархиа уйдаагаад ирэхээр чухал асуудлууд нэг нэгээрээ босож ирээд амьдаар маань барьж идчих гээд байдаг байсан цаг саяхан. Бага багаар одоо дээрдсээр зориудаар утсаа хол тавин, зурагт үзэхгүй, сонин сэтгүүл эргүүлэхгүйгээр болоод л байна. Олон нийтийн сүлжээг зөв зохистой ашиглах дээр учир дутагдалтай хүн тул өөрийн бичвэртэй холбоотойгоор л пост оруулахдаа ашиглахыг хичээдэг. Гэвч энэ бас л хангалтгүй үе үе сонин содон юманд дурлачихсан явж байх нь тэр.
Сүүлд харин овоо ахиц гарсан нь өөрийнхөө мөрөөдөж хүсэж байсан ажлуудаа жагсаагаад нэг нэгээр нь нухах. Өөрийгөө хэн болохыг харахыг хүсвэл өмнөх жилүүдэд ямар зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж амжилт гаргаж байснаа хар гэсэн зөвлөгөөг бодитоор хэрэгжүүлж үзсэн юм. 16 тай биш учир хийж хэрэгжүүлсэн, дуртай зүйлүүд бодоод суугаад байвал гараад л байхаар.
Ямартай ч удирдан зохион байгуулах сонирхолтой юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манлайлагч гэхээр хүндээр тусгаж аваад байсан байна лээ. Хамгийн тод илрэл нь эхнэрийн маань дүү ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд хонхны баярыг хэрхэн хийх вэ гэдэг яриа эцэг эхийн нь дунд явагдахад нэг мэдсэн 3 ангийн хонхны баярыг нь зохион байгуулах комиссыг нь ахлахаар болчихсон байсан. Дурсамжтай цаг үе нь болохоор мартагдахааргүй өнгөрөөгөөсэй гэж бодож байсан нь үнэн ч ид ажлын үер өөртөө хэрэггүй ажил нэмчихсэн гэмших аядаад харьж байснаа санаж байна. Яг өөрөөсөө асуувал цалингүй хирнээ дуртай ч байгаад байх шиг. Өөрөө төгсөхдөө бас төгсөлтөө зохион байгуулж санав. Яагаад дурлаад гэдгээ анзаарсан нэгт бүтээлч ажил байна. Өөрийн бодсон санаснаар тэр олон хүүхдийг entertain хийнэ. Хангалттай анхаараад явах ахлах хүн алга. Олон оролцогч талуудын богино хугацаанд удирдан зохион байгуулаад үр дүнгээ үзэх боломжтой төсөл мэт санагдав. За тэгвэл ажилдаа оръё гээд төлөвлөгөө гаргаад ажилдаа орсон нь одоогоос 2 жилийн өмнө дүүгийхээ хонхны баярыг амжилттай зохион байгуулсан явдал. Коммисийн гишүүдээс бусад эцэг эхүүд ямар болсныг мэдсэн юм бүү мэд. Юутай ч оролцогчид баяр хөөртэй байгааг хараад урам аваад зүгээр нэг мэдрэмжээрээ хийдгээ сайжруулья, ур чадвар дээрээ double down гэдэг шиг анхаарал хандуулаад үзье гэсэн нь PMI-ийн гишүүн болох байв. 2023 оны 5 сараас бүтэн жил коммюнитид орж нэг хамт олон мэт байсаар өөрийнхөө шохоорхоод яваад байсан PMP зэргээ авсан минь байлаа. Гэхдээ зэрэгээс илүү өөртэйгөө ижил сонирхолтой, чадварлаг залуусыг ажлыг яаж хийдэг, хандлагын хажуугаас нь харах байв. Гудамжинд зүгээр таараад тэр болов харж чадаагүй зүйлүүдийг хамт бэлдэж, зовлонгийн үзэх зуураа асуух анзаарах боломж гарсан. Одоогоор зэрэгтэй болоод олон төсөл удирдаад яваад байгаа юм байхгүй ч хүссэн ажил гартлаа эсвэл гаргах дээрээ анхаараад явж байна. Хэрэв тархи маань уйдах завгүй байсан бол дараагийн бичлэг гарахад хүсэл маань хэвээр байх байсан уу мэдэхгүй юм.
Event planner, event manager torliin hun shig sonsogdlo
ReplyDeleteTiim bainashu neeren, sonirhoj l baisan yum baina. Tehnologid sonirholtoi bolohoor bas tom shiljilt bolchih geed bainaa heheh
DeleteSetgegdel uldeesend bayarlalaa, oiriin jil blog deeree comment avaagui yum baina kk. Yum bichdeg l talbar bolchihson baisan huntei hariltssan saikhan baina =]
Delete