Today i learned: Спортод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь

Энэ өдрүүдэд дэлхийн нисдэг тавагны холбооноос зохион байгуулж буй “Sports for all” нэртэй спортод олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх сургалтад холбоогоо төлөөлөн хамрагдаж байгаа юм. Уг сургалт нь спортын холбоодод үйл ажиллагаагаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага зэрэг томоохон олон улсын сангуудын баримталж буй урт хугацааны бодлоготой уялдуулах боломжийг олон улсын холбоодод олгож буй гэж хэлж болно.


Бага наснаас спортоор хичээллэх явцдаа ойролцоо насны охид хөвгүүдтэй хамтдаа бэлтгэл сургууль бишгүй хийж ирсэн ч яг дасгалжуулагчийн ажлыг хийж эхлэх хүртлээ охид эмэгтэйчүүдийгээ спортоо элсүүлэх, татан оролцуулах хүртлээ хүндрэлийг нь тэр бүр мэддэггүй байжээ.

Олон улсын жишгээс харахад эмэгтэй хүүхдийг бэлтгэл сургууль хамруулахдаа эхлээд орчин нөхцөлийг нь бодолцож, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө зэрэг энгийн хэрэгцээг тусад нь шийдэж өгөх. Спортыг зөвхөн эрчүүдийн талбар мэтээр нийгэмд үүссэн өрөөсгөл ойлголтыг эвдэх, мэдлэг мэдээллээр хангах. Эрүүл амьдралын хэв маягийг хүйсээс үл хамааран олгож чадах дасгалжуулагчаар хангах, бэлдэх зэрэг хөтөлбөрүүд зонхилж байгаа байна.

Улс орнуудын амжилттай кейсээс дурдвал: Энэтхэг улсад зарим хотуудад эмэгтэйчүүдэд орой үдэш гадуур явахад аюултай гэж үзсэн тул оройны бэлтгэл зарлагдвал эмэгтэй хүүхдүүдийг гэрт нь аюулгүй хүргэж өгөх тээврийг нь шийддэг. Герман улсад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжээгүй холбоодод улсаас өгөх санхүүжилтийг цуцлах хүртэлх арга хэмжээ авч байгаа, Өмнөд Африкт цагаан арьстнуудын хүн амд эзлэх хувь 10 хүрэхгүй ч Фризбийгийн спортоор олон улсын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдын 90 гаруй хувь нь цагаан арьстнууд байсан тул судалж үзээд хамгийн том асуудал нь санхүүгийн асуудал гэдгийг мэдээд дундаасаа сан байгуулаад өнгөт арьст хүмүүсийг тэмцээнд шалгарвал зардлыг нь сангаасаа төлдөг болсон. Намибид хөлбөмбөг, регби их хүчээ авсан байдаг тул контактгүй нисдэг тавагны спортод хүчний тоглолтууд их гарч байсан, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг Handler буюу сагсаар бол холбогчийн байранд түлхүү тоглуулдаг энэ контактыг багасгаж бэртэл гэмтэл, сонирхлыг хэвээр үлдээсэн. Голландад фризбий дээр эмэгтэй багууд стандарт 7х7 бус 5х5 багуудаар тэмцээний бүртгэлийг явуулдаг. Энэ нь баг бүрдэхгүй байх эрсдэлийг бууруулахын сацуу өндөр ур чадвартай тамирчин баг бүрдэхгүйгээс үүдэн өөр хотын багийн нэр дээрээс тоглон хүчний төвлөрлийг саармагжуулж эрүүл өрсөлдөөнийг дэмждэг байна, Канадад хоккейн багуудад охидууд олны өмнө алдаа гаргахаас айдастай байгаа нь ажиглагдсан жишээ нь дасгал эхлэхэд охидууд хамгийн эхэнд эхлэх дургүй бүгд хойшоо болцгоож байж. Иймд охидыг алдаа гаргаад түүнийгээ бусадтай хуваалцахад урамшуулдаг хөтөлбөр зарласан нь амжилттай хэрэгжиж байгаа юм байна.

Энэ бүхэн юуны төлөө гэж үү? Хэрэв бид охид эмэгтэйчүүдээ бага наснаас нь спортоор тогтмол хичээллүүлж чадвал насан хүрсэн хойноо хичээллэх боломж нь 70 гаруй хуваарь нэмэгдэнэ. Эрүүл мэнд талаас олон давуу талууд байгаагийн хамгийн чухал нь эрчүүдийг бодвол ясны нягтшил багатай байдаг учир ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлийг бууруулна. Идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байвал сэтгэл санаа, дагаад бие эрүүл байх боломжийг насан туршдаа олж авах болно.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок