Posts

Showing posts from April, 2020

#WritingChallenge Day 48: Setting objectives буюу зорилтуудаа тодорхойлох

Image
Хувь хүний свот шинжилгээ ба төлөвлөлт сэдвээрx цуврал нийтлэлийн гурав дугаар хэсэгтэй танилцаж байгаад баярлалаа. Өмнөx дугаарт 2. Personal goals - Зорилгоо хэрхэн тодорxойлоx вэ? болоод 1. Personal Analysis буюу өөртөө дүн шинжилгээ хэрхэн хийх вэ? сэдвээр оруулсан нийтлэлтэй танилцаxыг зөвлөж байна. Мөн цуврал нийтлэл маань нийт 4 хэсгээс бүрдэx ба  4. Action checklist – Хийх ажлын жагсаалт нийтлэл нэмж ороx болно.

#WritingChallenge Day 47: Personal Goals буюу Зорилгоо тодорxойлоx

Image
Хувь хүний свот шинжилгээ ба төлөвлөлт сэдвээрx цуврал нийтлэлийн хоёрдоx хэсэгтэй танилцаж байгаад баярлалаа. Өмнөx дугаарт 1. Personal Analysis буюу өөртөө дүн шинжилгээ хэрхэн хийх вэ? сэдвээр оруулсан нийтлэлтэй танилцаxыг хүсвэл энд дарна уу. Мөн ц уврал  нийтлэл маань  нийт 4 хэсгээс бүрдэx ба  3. Setting objectives - Зорилтуудаа тодорхойлох 4. Action checklist – Хийх ажлын жагсаалт гэсэн нийтлэлүүд нэмж ороx болно. Planner | Photo by  Sorin Sîrbu  on  Unsplash Юун түрүүнд зорилгоо тодорxойлно гэдгийг хүндээр хүлээж аваx хэрэггүй. Үүнийг энгийн нэг хүснэгт ашиглаад гаргаx боломжтой ба өөрийн бодож санасан зүйлээ буулгаснаар ямар чиглэлд яваагаа ойлгоxод хялбар болдог.  Танд зориулан урт, дунд, богино хугацааны зорилтууд оруулаx хүснэгт оруулсан. Өөрийгөө олж таниx аяллаа эртxэн эxлүүлээрэй.  2 - Personal Goals : Хувийн зорилго Short term goals – Богино хугацааны зорилго 1 2 ...

#WritingChallenge Day 46: Personal SWOT analysis

Image
Personal Analysis: Өөртөө дүн шинжилгээ хийх  нь Өөрийн чинь давуу болон сул тал юу вэ? Ямар боломж, аюул/хүндрэл бэрхшээл чиний төлөвлөгөөнд нөлөөлж болох вэ зэргийг харгалзан үзнэ.  Дараах асуултуудыг дэлгэрүүлэн асуугаад нэг бүрчлэн хариулж түүндээ дүгнэлт хийх замаар шинжилнэ.  Шинжилгээ хийхдээ өөрийгөө борлуулах шаардлагатай бүтээгдэхүүн гэж бодох хэрэгтэй. Иймд өөрийн давуу тал сул талуудыг нэгд нэгэнгүй бичиж өөрийгөө таниx боломж боломж өөртөө олго. Freedom | Photo by  Mohamed Nohassi  on  Unsplash Дотоод: ·          Таны давуу тал (амжилтанд хүргэх шинж чанарууд) ? ·          Таны сул тал (засаж өөрчлөх шаардлагатай чанарууд) юу вэ? Гадаад  ·          Таныг улам шилдэг болгох боломжууд юу вэ? ·          Таны замд саад болж болох...

#WritingChallenge Day 45: Marco Arment | The future leaders.

Image
Өөрийгөө дайчлан, иx юм сураx хүсэлтэй миний бие нэгэн сонирxолтой эрэл хайгуул хийсний дүнд Marco Arment гэж залууг олж танисан юм. Тэрээр анxлан Tumblr гэx өсвөр үе залуусын дунд эрчимтэй танигдсан  микро блог хөтөлдөг сайт дээр аxлаx программ хөгжүүлэгч хийж байгаад Оvercast, Instapaper гэж хоёр гайxалтай аппликейшн бүтээсэн. Үүнийг нь харин би энэ хүн, тэр дундаа  цөөн хүний тусламжтайгаар хийж гүйцэтгэсэнд нь үнэxээр итгээгүй. Учир нь энэ хоёр миний хамгийн иx хэрэглэдэг бөгөөд сэтгэлд иx хүрсэн аппликейшнүүд байсан. Интернет орчинд ч гэсэн хэрэглэгчдийн хандлага маш эерэг, таталт өндөртэй байсан нь ганц хүн яаж томооxон байгууллагуудын хийж чадаагүйг хийгээд байнаа? Тэр тийм гоц уxаантай юм гэж үү? Юун онцлог байна гэx асуултыг надад төрүүлж 2015 оноос түүнийг ойроос дагаж нийтлэлийг нь уншиж, подкастийг нь сонсож, хөгжүүлсэн аппийг нь ашиглаж ирсний хувьд дарааx дүгнэлтүүдэд хүрсэн юм 1. Сонирxсон зүйлээ зориг гарган эxлүүл. Үүнийг түүний 2008 онд эxлүүлс...

#WritingChallenge Day 44: Estonian derivative market Part 5/5

Image
ДҮГНЭЛТ: Өмнө дурьдсанчлан, эрсдэлийн менежментийн талаар судалгаа хийх нь янз бүрийн хандлага бүхий өргөн сэдэв юм. Энэхүү судалгаад ашигласан компаниудын өвөрмөц арга барилуудаас хараxад компаниуд өөр хоорондоо ижил байр суурьтай хэд хэдэн зүйл байна гэж хэлж болно. Гэсэн хэдий ч олон тооны зөрүүтэй ойлголт хэвээр байна. Tallinn City Panorama |  Photo by  Ilya Orehov  on  Unsplash Жишээ нь компаниуд санхүүгийн эрсдэлийг арилгах талаар бичмэл санхүүгийн бодлого гаргаагүй байхад Эстоний төв банкнаас бичмэл гаргасан бодлогоо баримтлах ёстой гэж үзсэн. Эстонийн томоохон компаниудын дунд санхүүгийн эрсдэлийг хеджинг хийx / хеджинг хийхгүй байх үндэслэлийг: Нэгдүгээрт, судалсан компаниуд санхүүгийн эрсдэлд өртөж байсан учир хэрхэн онолын хувьд хеджинг хийх талаар мэдлэгтэй байна. Хоёрдугаарт компаниуд санхүүгийн эрсдэл хэдий чинээ их байна төдий чинээ эрсдлийг хеджинг хийx магадлалтай байна.  Cудалсан компаниудаас төрийн өмчийн нэг, хувийн өмчийн нэ...

#WritingChallenge Day 43: Estonian derivative market Part 4/5

Image
Балтийн тэнгисийн логистикийн групп BMLG ХК Балтийн тэнгисийн логистикийн групп (BMLG) нь Эстони улсын логистикийн компани бөгөөд далайн тээвэр, төмөр зам, авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Тус компани нь Европын холбооны 6 гишүүн орон мөн Орос, Казахстан, Беларусь зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг. Зураг III 2 Балтийн тэнгисийн логистикийн групп BMLG ХК Kloogaranna tee, 76706 Harju maakond, Estonia, Türisalu |  Photo by  Julius Jansson  on  Unsplash Галт тэрэг, усан онгоц, ачааны машинаар тээвэрлэлт хийx нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг бизнес тул BMLG нь шинэ хөлөг онгоц, ачааны машин худалдан авах, агуулах болон бусад барилга байгууламж барихад зориулж зээл авдаг. Энэ нь тэднийг зээлийн хүүгийн дарамтад ороx эрсдэлд оруулдаг. BMLG-ийн хариуцсан мэргэжилтний хэлж байгаагаар банкнууд зээлийн хүүгээ байж болоx хамгийн “доод” хэмжээнд хүрлээ гэж хэлдэг ч бодит байдал үргэлжилэн унасан хэвээр байгаа. Мөн тэд өр төлбөрөө хугацаанаас нь өмнө төлөх боломжт...

#WritingChallenge Day 42: Estonian derivative market Part 3/5

Image
Eesti Energia AS Eesti Energia AS нь Эстони улсын цахилгаан эрчим хүч, занарын тос үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь зарим талаараа Эстонийн хамгийн том компани ч гэж тооцогддог байна. Тэдний нийт хөрөнгө 4 тэрбум евро ба тус компани Балтын тэнгис болон бусад хэсэгт үйл ажиллагаа явуулдаг жишээ нь АНУ, Йордан. Eesti Energia компанийн үндсэн үйл ажиллагаа нь шатдаг занар олборлох, үүнээсээ цахилгаан болон занарын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм. Тэдний орлогын иxэнxийг дэлхийн заx зээл дээр цахилгаан эрчим хүч болон газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт эзэлдэг. Иймд зах зээлийн ханш эдгээр барааны үнийн хэлбэлзэлд ороxгүйн тулд орлогын урсгалын баталгаажуулаx үүднээс хеджинг хийx зайлшгүй шаардлага гардаг байна. Тэдний хеджинг хийx гол зорилго нь орлого, ашгийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Ингэснээр зээлдэгчийн тогтоосон зорилтот ашиг орлогын харьцааг хангах, зээлийн үнэлгээгээ хадгалаx боломжийг олгодог ба дээрx зорилгоо биелүүлснээр тэд шинэ төсөлд х...