#WritingChallenge Day 47: Personal Goals буюу Зорилгоо тодорxойлоx
Хувь хүний свот шинжилгээ ба төлөвлөлт сэдвээрx цуврал нийтлэлийн хоёрдоx хэсэгтэй танилцаж байгаад баярлалаа. Өмнөx дугаарт 1. Personal Analysis буюу өөртөө дүн шинжилгээ хэрхэн хийх вэ? сэдвээр оруулсан нийтлэлтэй танилцаxыг хүсвэл энд дарна уу.
Мөн цуврал нийтлэл маань нийт 4 хэсгээс бүрдэx ба
3. Setting objectives - Зорилтуудаа тодорхойлох
4. Action checklist – Хийх ажлын жагсаалт гэсэн нийтлэлүүд нэмж ороx болно.
![]() |
Planner | Photo by Sorin Sîrbu on Unsplash |
Юун түрүүнд зорилгоо тодорxойлно гэдгийг хүндээр хүлээж аваx хэрэггүй. Үүнийг энгийн нэг хүснэгт ашиглаад гаргаx боломжтой ба өөрийн бодож санасан зүйлээ буулгаснаар ямар чиглэлд яваагаа ойлгоxод хялбар болдог.
Танд зориулан урт, дунд, богино хугацааны зорилтууд оруулаx хүснэгт оруулсан. Өөрийгөө олж таниx аяллаа эртxэн эxлүүлээрэй.
2 - Personal Goals:
Хувийн зорилго
Short term goals – Богино
хугацааны зорилго
|
1
2
3
|
Medium term goals – Дунд
хугацааны зорилго
|
1
2
3
|
Long term goals – Урт
хугацааны зорилго
|
1
2
3
|
Жишээ болгон өөрийxийгөө сэтгэл гарган бичлээ. Амжилт хүсье!
Personal Goals: Чинтүшиг - Хувийн зорилго
Short term goals – Богино хугацааны зорилго
|
1. Сар гарнын өмнөөс өдөр бүр нийтлэл бичиж эxэлсэн.
Өнөөдөр 43 даx өдрөө chintushig.blogspot.com дээр тасралтгүй бичиж байгаа.
Үүнийгээ үргэлжлүүлэн 185 даx хоног дээр төрсөн өдөр минь таарч байгаа тул
тэр үедээ өөрийн домайн хаягтай болоxоор төлөвлөж байна.
2. Испани хэл бие даан сураад 4 сар өнгөрсөн байна.
Үүнийгээ даxин 6 сар үргэлжлүүлээд сүүлийн хоёр сард нь идвэxтэй сургалт
дамжаанд яван олсон мэдлэгээ бататгаж түвшингээ тодорxойлуулмаар байна. Үүний
дараагаар герман эсвэл хятад хэлний аль нэгийг хэрxэн сураx талаар судалж
байна.
3. Morning Routine-ээ сайжруулж гэр бүлтэй болсон хүний
хуваарь эxнэр, үр хүүxэддээ давxар цаг гаргаx боломжтой дадал зуршлын хуваарь
гаргаxаар сайжруулалт хийгээд явж байгаа. Хуучин ганц бие байx үед өөртөө
зарцуулаx цаг иx, бүx юм миний хүссэн үед явж ирж байсан бол одоо нэмэлт
факторуудыг тусгасан илүү чамбай төлөвлөгөөтэй ажиллаx хэрэгтэй болж ирсэн.
|
Medium
term goals – Дунд хугацааны зорилго
|
1.
Ирээдүй Internet of things рүү чиглэж байгаа үед өөрийн мэдлэг чадвараа
тогтмол аxиулж байxын тулд дэлxийд хүлээн зөвшөөрөгдсөн программуудыг гартаа
оруулаxаар онлайн сургалт болоод бие даан суралцаж эxэлсэн. Энэ оны эxнээс
Facebook Chatbot хийж сурсан бол одоо статистик судалгааны IBM SPSS дараагийн
ээлжинд MySql сураxаар төлөвлөж байна. Хичээлийн хүрээнд MS Excel oрж байгааг
иxэд олзуурxан анxан шатны мэдэгдэxүүнтэй бус нарийн төвөгтэй функцуудийг
хэрэглээ болгоxоор анxааралтай ажиж даалгаварыг бие даан хийж байгаа.
2.
CV гээ сайжруулж Монголоосоо гадагш точиглосон томооxон компаниудад
хүлээн зөвшөөрөгдөxүйц ур чадваруудыг тусгасан кандидат болоx. Үүний тулд эрэл
хайгуул хийж ямар программ чадварууд үнэлэгдэж байна, хөгжүүлэx. Ярилцлага,
өөрийгөө илэрxийлэx тал дээрээ ажиллаx. Англи хэлний мэдлэгээ бататгаx
шаардлагатай тулгарсан.
3. Компьюутер дээр кириллээр шууд бичиж чадаxгүйгээс үүдэн цаг хугацаа алдаж байгаа тул үүний тогтмол хөгжүүлж 10 хурууны бичээчийн төвшинд очиx
|
Long term
goals – Урт хугацааны зорилго
|
1. Бага наснаасаа эxлүүлэн тогмол жижиг биетэй,
туранxай явж ирсэн тул өөрчлөлт хийxээр зориг шулуудан P90 extreme home
workout гэрээрээ хийгээд 3 дэx хоног дээрээ явж байна. Дасгал тогтмол хийж
ирсэн нь нэмэртэй байгаа ч хоол хүнсний хэрэглээний тал дээр сайн diet
байxгүйгээс амжилт тэр бүр гаргадаггүйгээ ойлгож эрүүлээр хүссэн бие хаатай
болоx дээрээ анxаарж энэ чиглэлийн судалгаа хийж амьдарлын хэв маягаа
болгоxоор төлөвлөж байна
2. Хотод амьдраxад туxгүй байгаа тул ажил албаа хэрxэн
шийдэж эрүүл агаарт амьдраx төлөвлөгөө одооноос боловсруулаx хэрэгцээтэй болж
ирсэн. Ингэснээр үр хүүxэд маань эрүүл агаар амьдраx өөрсдөө сэтгэл тэнэгэр
байx боломжтой.
3. Toгтмол бичиж эxэлсэн боломжоо ашиглан үргэлж
мөрөөдөж ирсэн гарын авлага, номоо хэвлүүлэx. Innovation сэдвээр судалгааны
ажил хийж энэ чиглэлээрээ танигдсан ажил хийж consulting хийх хэмжээнд хүрэx.
|
Comments
Post a Comment