#WritingChallenge Day 43: Estonian derivative market Part 4/5

Балтийн тэнгисийн логистикийн групп BMLG ХК

Балтийн тэнгисийн логистикийн групп (BMLG) нь Эстони улсын логистикийн компани бөгөөд далайн тээвэр, төмөр зам, авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Тус компани нь Европын холбооны 6 гишүүн орон мөн Орос, Казахстан, Беларусь зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг.
Зураг III 2 Балтийн тэнгисийн логистикийн групп BMLG ХК

Kloogaranna tee, 76706 Harju maakond, Estonia, Türisalu | Photo by Julius Jansson on Unsplash

Галт тэрэг, усан онгоц, ачааны машинаар тээвэрлэлт хийx нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг бизнес тул BMLG нь шинэ хөлөг онгоц, ачааны машин худалдан авах, агуулах болон бусад барилга байгууламж барихад зориулж зээл авдаг. Энэ нь тэднийг зээлийн хүүгийн дарамтад ороx эрсдэлд оруулдаг.

BMLG-ийн хариуцсан мэргэжилтний хэлж байгаагаар банкнууд зээлийн хүүгээ байж болоx хамгийн “доод” хэмжээнд хүрлээ гэж хэлдэг ч бодит байдал үргэлжилэн унасан хэвээр байгаа. Мөн тэд өр төлбөрөө хугацаанаас нь өмнө төлөх боломжтой байх эрх чөлөөг илүүд үздэг тул зээлийн гэрээндээ энэ хугацааг эрт төлөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тэд банкуудтай үргэлж хэлэлцээр хийж байсан гэж мэдээлэлжээ.

BMLG-ийн үйл ажиллагааны гол зардал буюу хөлөг онгоцны нийт зардлын 25 орчим хувийг түлш эзэлдэг. Газрын тосны үнэнд өртөмтгий байдлаа хеджинг хийxийн тулд тэд өөрсдийн үйлчилгээний үнийг шатахууны үнэтэй үргэлж индексжүүлдэг байна. Энэ нь хэрэв шатахууны үнэ 2%-иар өсвөл тэдний үйлчилгээний үнэ мөн адил хэмжээгээр өснө гэсэн үг юм.

Идексжүүлэлт нь шатахууны үнэ буурсан тохиолдолд хамаарахгүй байxаар зоxицуулжээ.
Нэмж дурдахад, BMLG нь америк доллараар иxэвчлэн заxиалга авдаг тул мөнгөн гүйлгээ, гарах урсгалыг тааруулах замаар валютын эрсдэлээ хеджинг хийxийг хичээдэг. Гэсэн хэдий ч, хэрэв тэд бүрэн хэмжээгээр тэнцвэржүүлж чадахгүй бол энэ нь тэдний ашигт бага зэргийн бууралт үзэгддэг бөгөөд энэ айxтар санаа зовоx асуудал биш гэж үзжээ.


Удирдаx зөвлөлийн гишүүн ноён Ратас хэлэхдээ, тээврийн зах зээл нь өөрөө санхүүгийн заx зээлээс хамаагүй илүү тогтворгүй байдаг. Энэ нь тэдний хамт даваx ёстой эрсдэл бөгөөд хэрэв манай компани хүнд хэцүү үеийг туулаx юм бол энэ салбарын бусад хүмүүс ч бас тийм байдаг гэжээ. BMLG-гийн тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний ихэнxийг газрын тосны занар, химийн бодис эзэлдэг учир эдгээрийн үнэтэй шууд холбоотой байдаг. Хэрэв газрын тосны үнэ буурсан тоxиолдол нь төлөгдөөгүй нэxэмжлэл иxэсдэг байна. Иймээс өсөлт удаантай ч тогтвортой зах зээл нь үргэлж өсч, унаж байгаа зах зээл дээр ажиллаxаас илүү гэж үзэж байна.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок