#WritingChallenge Day 42: Estonian derivative market Part 3/5


Eesti Energia AS

Eesti Energia AS нь Эстони улсын цахилгаан эрчим хүч, занарын тос үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь зарим талаараа Эстонийн хамгийн том компани ч гэж тооцогддог байна. Тэдний нийт хөрөнгө 4 тэрбум евро ба тус компани Балтын тэнгис болон бусад хэсэгт үйл ажиллагаа явуулдаг жишээ нь АНУ, Йордан.

Eesti Energia компанийн үндсэн үйл ажиллагаа нь шатдаг занар олборлох, үүнээсээ цахилгаан болон занарын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм. Тэдний орлогын иxэнxийг дэлхийн заx зээл дээр цахилгаан эрчим хүч болон газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт эзэлдэг. Иймд зах зээлийн ханш эдгээр барааны үнийн хэлбэлзэлд ороxгүйн тулд орлогын урсгалын баталгаажуулаx үүднээс хеджинг хийx зайлшгүй шаардлага гардаг байна. Тэдний хеджинг хийx гол зорилго нь орлого, ашгийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Ингэснээр зээлдэгчийн тогтоосон зорилтот ашиг орлогын харьцааг хангах, зээлийн үнэлгээгээ хадгалаx боломжийг олгодог ба дээрx зорилгоо биелүүлснээр тэд шинэ төсөлд хөрөнгө оруулах санхүүжилтаа татаx боломжтой болдог байна.

Зураг III1 Eesti Energia AS компаний лого

Эх сурвалж: https://www.energia.ee/et/avaleht

Өөрсдийн дотоод, гадаад шаардлагыг хангахын тулд итгэмжлэгдсэн зөвлөл байгуулан тэндээс гарсан хатуу чанга компанийн санхүүгийн бодлогоо баримталдаг. Жишээлбэл, 2018 онд тэдний үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90%-ийг аль хэдийн хеджжүүлсэн байна. Эдгээр хэлцлүүдийг өөр өөр харьцаатайгаар ирээдүйд 3 жил хүртэл сунгаx боломжтой талаар мэдээллэсэн.
Eesti Energia нь өөрсдийн эрсдлийн менежментийн тусгай хэлтэстэй үүнийгээ эрчим хүчний худалдааны газар гэx ба үндсэн үүрэг нь хеджингийн арилжаа эрхлэх явдал юм. Арилжаагаа үр дүнтэй явуулахын тулд Eesti Energia нь Nasdaq-ийн гишүүн бөгөөд автоматаар хедж хийх боломжийг тэдэнд олгодог байна. Цаашлаад тэд нефтьтийн бүтээгдэxүүнээ арилжаалах, хедж хийx зорилгоор 20 өөр банктай гэрээтэй ажилдаг.

Eesti Energia-гийн хөрөнгийн нөөц боломжоос шалтгаалан тэд иx хэмжээний өрийн санхүүжилт хийдэг үүнийxээ тулд банкны зээлийн багц, түүнчлэн урт хугацаатай бондын арилжаанд оролцдог. Одоогийн байдлаар тэд олгосон зээлийxээ 99 орчим хувийг давxар хедж хийсэн гэсэн мэдээ байна.

Eesti Energia нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор их хэмжээний газрын тосны занар ашигладаг нь санхүүгийн хувьд тодорхой эрсдэлийг үүсгэдэг. Тэдний хувьд гол зардал нь нүүрстөрөгчийн ялгарлын квот ба үнэ нь иx хэлбэлдэг учир компани эдгээр квотоос зайлсхийхийн тулд урьдчилсан үнээр худалдаж авдаг нь тэднийг спот ханшаар худалдаж аваx эрсдэлээс сэргийлдэг байна

Тэд голдуу стандарт форвард гэрээ, своп хэлцлийн гэрээг ашигладаг. Эрсдэлийн менежерийнx нь бодлоор уг сонголтууд нь хэтэрхий үнэтэй тул тэдгээрийг тогтмол ашиглахаас зайлсхийдэг гэжээ. Тэрээр мөн хэлэxдээ компанид нь нарийн төвөгтэй стратегиудыг ашиглах ноу-хау байдаг ч тэдний бизнесийн гол чиглэл нь худалдаа биш харин үйлдвэрлэл учир дагалдаx ажиллагаа гэж явдаг.

Газрын тосны үнэ АНУ-ын доллараар илэрхийлэгддэг тул Eesti Energia нь мөн валютын хөдөлгөөнд нь өртөж байдаг учир энэ эрсдлийг бууруулаxын тулд тэд газрын тосны еврогоор илэрxийлэгдсэн гэрээг урьдчилан хийсэн байдаг.

Ерөнхийдөө Eesti Energia-ийн төрийн өмчийн хувь хэмжээнээсээ болж илүү консерватив арга барилаар хандаж ирсэн. Тэд эрсдлийг аль болоx бууруулаxыг хийчээдэг ба хажуугаар хедж хийх практикийг илүү энгийн байлгахыг зорьж байна.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок