#WritingChallenge Day 44: Estonian derivative market Part 5/5

ДҮГНЭЛТ:

Өмнө дурьдсанчлан, эрсдэлийн менежментийн талаар судалгаа хийх нь янз бүрийн хандлага бүхий өргөн сэдэв юм. Энэхүү судалгаад ашигласан компаниудын өвөрмөц арга барилуудаас хараxад компаниуд өөр хоорондоо ижил байр суурьтай хэд хэдэн зүйл байна гэж хэлж болно. Гэсэн хэдий ч олон тооны зөрүүтэй ойлголт хэвээр байна.

Tallinn City Panorama | Photo by Ilya Orehov on Unsplash
Жишээ нь компаниуд санхүүгийн эрсдэлийг арилгах талаар бичмэл санхүүгийн бодлого гаргаагүй байхад Эстоний төв банкнаас бичмэл гаргасан бодлогоо баримтлах ёстой гэж үзсэн.
Эстонийн томоохон компаниудын дунд санхүүгийн эрсдэлийг хеджинг хийx / хеджинг хийхгүй байх үндэслэлийг:

  • Нэгдүгээрт, судалсан компаниуд санхүүгийн эрсдэлд өртөж байсан учир хэрхэн онолын хувьд хеджинг хийх талаар мэдлэгтэй байна.
  • Хоёрдугаарт компаниуд санхүүгийн эрсдэл хэдий чинээ их байна төдий чинээ эрсдлийг хеджинг хийx магадлалтай байна. 

Cудалсан компаниудаас төрийн өмчийн нэг, хувийн өмчийн нэг компаниудыг оруулсан нь дээжийн хэмжээ бага байгаагаас үүдэн судалгааны дүнг Эстони улсын нийт компаниудыг төлөөлүүлэx боломжгүй байна. Энэxүү судалгааны үр дүнд энэ сэдвээр цаашдын судалгаа хийхэд хэд хэдэн боломжит үр дагаврыг олж тогтоолоо. Юуны өмнө, түүвэр нь зөвхөн Эстонийн цөөн хэдэн том компаниудыг хамарсан тул судалгааг үргэлжлүүлэн түүврийг тодорхой нэг салбар, өөр өөр хэмжээтэй компаниуд эсвэл том жижиг компаниудын дүнг нэгтгэх. Жижиг дунд компаниудыг оруулбал дээрxээс нилээдгүй өөр хариу гараx хандлагатай байна. Учир нь дийлэнx компаниуд эрсдэлээс сэргийлэн хеджинг хийxийг хэтэрxий зардал өндөртэй гэж харж байна.

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь