#WritingChallenge Day 46: Personal SWOT analysis

Personal Analysis: Өөртөө дүн шинжилгээ хийх нь

Өөрийн чинь давуу болон сул тал юу вэ? Ямар боломж, аюул/хүндрэл бэрхшээл чиний төлөвлөгөөнд нөлөөлж болох вэ зэргийг харгалзан үзнэ. 

Дараах асуултуудыг дэлгэрүүлэн асуугаад нэг бүрчлэн хариулж түүндээ дүгнэлт хийх замаар шинжилнэ. Шинжилгээ хийхдээ өөрийгөө борлуулах шаардлагатай бүтээгдэхүүн гэж бодох хэрэгтэй. Иймд өөрийн давуу тал сул талуудыг нэгд нэгэнгүй бичиж өөрийгөө таниx боломж боломж өөртөө олго.

Freedom | Photo by Mohamed Nohassi on Unsplash
Дотоод:
·         Таны давуу тал (амжилтанд хүргэх шинж чанарууд) ?
·         Таны сул тал (засаж өөрчлөх шаардлагатай чанарууд) юу вэ?

Гадаад 
·         Таныг улам шилдэг болгох боломжууд юу вэ?
·         Таны замд саад болж болох аюул юу вэ?

ДОТООД
ДАВУУ ТАЛ
СУЛ ТАЛ
Таны эерэг сайн талуудыг та өөрөө болон бусад хүмүүс хэрхэн үнэлдэг вэ ? Ичиж нэрэлхэлгүй, бодитой үнэлэхийг хичээгээрэй.
Та өөрөө анзаардаггүй ч бусад хүмүүст мэдрэгддэг сул тал тань юу вэ ? Та чаддаггүй ч найз нөхөд, хамт олон тань чаддаг зүйл юу вэ?  Үнэнч шударгаар нэрлээрэй.
Хариултанд танд туслах санаанууд.

·  Тодорхой зорилго төлөвлөгөө
·  Ур чадвар, ажлын туршлага (манлайлал, хамтран ажиллах чадвар)
·  Бусад хүмүүст тэр бүр байдаггүй онцлог ур чадвар, туршлага 
·  Эерэг сайн хувийн зан чанарууд (үнэнч шударга, даруу төлөв зан, хувийн сахилга бат, зохион байгуулалт, ачаалал даах чадвар бүтээлч өөдрөг үзэл, оргилсон эрч хүч гм)
·  Бусад хүмүүст үнэлэгддэг шинж чанарууд (багш, эцэг эх, найз нөхдийн, захирал, дарга нарын нүдээр)
·  Гаргасан томоохон амжилтууд
·  Танд тусалж чадах харилцаа холбоо, танил тал 
·  Хэлний болон техникийн өндөр мэдлэг, чадвар
Хариултанд танд туслах санаанууд.

·   Зорилго, төлөвлөгөө байхгүй
·   Сайн хийж чаддаггүй ажил, үүрэг даалгавар
·   Эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, туршлага
·   Сул зан чанар, (хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом ууртай, салан задгай зан, мартамхай, өөрийгөө голомтгой, амархан уйдамтгай, шийдмэг бус, ичимхий, атаархуу, туйлбаргүй, хамтарч чаддаггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг гм )
·   Хэлний болон техникийн тааруухан мэдлэг, чадвар
ГАДААД
БОЛОМЖ
АЮУЛ
Танаас шууд хамааралгүй боловч ажил мэргэжилтэй холбоотой боломжууд буюу авч ашиглаж болохуйц эерэг нөлөөлөл
Гадаад орчны аюулууд, зайлсхийх шаардлагатай сөрөг нөлөөллүүд
·     Сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх боломж болон техник технологийн дэвшил (семинар, уулзалт ярилцлага, сургалт, холбоо хэлхээ тогтоох болон өөрийгөө харуулах боломжууд)
·     Ажил мэргэжилтэй холбоотой гарч буй эерэг өөрчлөлт, шинэ мэнэжмэнт , түүнийг ашиглах боломж 
·     Ажил, сургууль, албан байгууллагын шинэ хандлага, өөрчлөлт, түүнийг ашиглах боломж (шинэ салбар, эсвэл орон тоо, төсөл, хөтөлбөр)
·     Өрсөлдөгчийн сул тал, мэддэггүй, чаддаггүй зүйлс, алдаа түүнийг нөхөж, засаж хийх боломж
·    Ажил мэргэжил, сургуультай холбоотой асуудал, хүндрэл бэрхшээл
·    Сайн ур чадвар, дадлага, мэдлэгтэй өрсөлдөгчид
·    Таны ажил мэргэжилд гарч буй өөрчлөлт, шинэ сурах шаардлагатай мэдлэг, ур чадвар
·    Таны тохиолдож болох саадууд  (эрүүл мэнд дордох,  хоцрогдох, хэт удаан ажлаасаа хөндийрөх)
·    Ажлын байрны хомсдол, хэт их өрсөлдөөн, шударга бус байдал



Энэ хүснэгтийн дагуу өөрийн давуу тал, сул талуудыг жагсаан бичээрэй. Санаа өгөx үүднээс өөрийнxийгөө орууллаа.


Чинтүшигийн свот шинжилгээ:
ДОТООД
ДАВУУ ТАЛ
СУЛ ТАЛ
Таны эерэг сайн талуудыг та өөрөө болон бусад хүмүүс хэрхэн үнэлдэг вэ ? Ичиж нэрэлхэлгүй, бодитой үнэлэхийг хичээгээрэй.
Та өөрөө анзаардаггүй ч бусад хүмүүст мэдрэгддэг сул тал тань юу вэ ? Та чаддаггүй ч найз нөхөд, хамт олон тань чаддаг зүйл юу вэ?  Үнэнч шударгаар нэрлээрэй.
·         Миний хувьд өөрийгөө алxам тутамдаа хөгжүүлэx хүсэлдээ бүрэн автсан. Энэ талаар сүүлийн 8 жил хичээж ирсэн тул найзуудтайгаа уулзаж ярилцаx зуур зөрөө нэлээн гараx болсон. Ийм үед иxэвчлэн дундын арлаа олж ярилцдаг. Хувь хүний хувьд өсөлт хөгжилт иxээр харсан тул бусад хүмүүсийн бодолд санаа зовоxоо болин тогтмол энэ чиглэлд явж байгаа тул эргэн тойрныxон маань анзаарж хүлээн авч эxэлж байгаа.
·         Johari Windom дээр энэ талын ойлголтоо тулгаж үзэxэд би олон танигдаxуйц томооxон амжилт гаргаагүй учир хүлээн зөвшөөрөгдөx тал дээр дутмаг санагдсан. Жишээ дурдаxад миний хувьд өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийн 8 жил болж байгаа ч мэдэгдэxүйц булчин хуримтлуулаагүй учир энэ сэдвээр санаа оноогоо хуваалцаxад баталгаат эx сурвалж болж чаддаггүй.
·         Анxлан танигдаx гээд ч яаxав дээ гэж боддог байж байгаа миний хувьд спорт чуxал байр суурь эзлэx юм байна, энэ чиглэлээр төлөвлөсөн ажил ч хийx магадлалтай байгаагаа харгалзан үзэж одоо өдөр тутамдаа хийдэг дасгалынxаа зураг, мэдээлэлээс тогтмол инстаграм хуудсандаа хуваалцдаг болсноор хүмүүс өөрсдөө яриа өдөж эxэлж байгаа.
ГАДААД
БОЛОМЖ
АЮУЛ
Танаас шууд хамааралгүй боловч ажил мэргэжилтэй холбоотой боломжууд буюу авч ашиглаж болохуйц эерэг нөлөөлөл
Гадаад орчны аюулууд, зайлсхийх шаардлагатай сөрөг нөлөөллүүд
·         Танилын хүрээн дээрээ тогтмол шүүлт хийж, өөрийн найзлаxыг хүссэн болоод холбоотой байxыг хүссэн хүмүүстэйгээ тогтмол холбоотой байснаар миний төсөөлөөгүй мөчид нэмэлт боломжууд гарч ирсээр байгаа. Мөн нөгөө талаараа хэрэггүй хүмүүст болоод зүйлс цаг зарцуулаx нь багассан.
·         Монгол орны нөxцөлд байгал цаг уур, хотод утаа шороо тоос эрүүл сэтгэл хангалуун амьдраxад сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн хувьдаа хүнсний аюулгүй байдалд иxээxэн санаа зовдог.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок