Perfection is impossible

Талбайн теннисний домогт тамирчин Рожер Федерер өгсөн ярилцлагадаа: Би карьертаа ганцаарчилсан төрөлд 1526 тоглолтод оролцсоноос ойролцоогоор 80%-д нь ялалт байгуулсан. Гэхдээ уг тоглолтуудад оноо авалтын хэдийг би авсан гэж бодож байна. Ердөө 54%.

Өөрөөр хэлбэл, чансаа өндөртэй теннисчид ч гэсэн өрсөлдөгчөөсөө багахан илүү байж чадсан учраас л хожидог. Хоёр оноо бүрийн нэгийн алдахад цохилт болгон дээр шаналахгүй байхыг сурдаг.

Өөрийгөө дараалалж алдахад энэ бол зөвхөн оноо. Хэд хэдэн оноо авсан ч энэ бас л зүгээр оноо. Тэр ч байтугай гайхалтай цохилт хийж шилдэг 10-н  жагсаалтад бичигдсэн ч бас зүгээр л нэг оноо.

Эндээс хэлэх гэсэн зүйл маань: Та тухайн онооны төлөө тоглож байх үед энэ нь дэлхийн дээрх хамгийн чухал зүйл тань байх ёстой, учир нь үнэхээр тийм болохоор. Харин болоод өнгөрсөн бол тэр зүйл чинь ард чинь үлдэх ёстой. Энэ сэтгэлгээ нь таныг нэг алхмаас дараагийн алхамруу эрч хүчтэй, бүрэн төвлөрөлтэйгөөр ажиллах боломжийг олгоно.

Хэцүү мөчүүдийг даван туулж чадах сэтгэлийн тэнхээтэй нэгэн бол. Ялагчийн сэтгэлгээ гэж үүнийг л би хэлнэ. Оноо бүрийг авч чадсан учраас шилдэг нь байдаггүй харин дахин дахин алдсан ч хэрхэн даван тууллахаа ойлгож сурсан болохоор шилдэг нь болдог. Байгаагаар нь хүлээн зөвшөөр. Шаардлагатай бол уйл, хүчээр ч хамаагүй инээмсэглэ.





Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок