Posts

Showing posts from July, 2024

Өөрөөсөө асуух 100 асуулт: #2

Image
Хэрвээ чамд яг одоо хэн нэгнийг баярлуулах боломж олдвол хэнийг яаж баярлуулах байсан бэ? Хэдий хийсвэр асуулт боловч өөрөөсөө өөр зүйл бодох сэхээ өгч байгаа нь чухал. Миний хувьд анх энэ асуултыг олж уншаад өөд болсон эмээгээ баярлуулах байсандаа гэж их бодсон. Тэр маань зээ хүүгийнхээ хүнтэй суухыг нь харах юмсан гэж их ярьдаг байсан нь санаанд орж, сайн хүнтэй сууж тайван амьдарч байгааг маань хараад баярлах байсан байхдаа гэж бодож билээ. Бид тэр бүр ийм зүйлүүдийг бодоод байдаггүй шүү дээ.  Сүүлд 2023 оны өвөл гэр бүлээрээ гадагшаа аялалд явж баяр жаргалтай мөчүүдийг өнгөрөөж, оройнон сэтгэл тэнэгэр орондоо юм бодож хэвтэхдээ Мөнх-Од найздаа ихэд талархаж билээ. Аль 2016 онд намайг найз бүсгүй одоо эхнэр болох бүсгүйтэй маань дахин учруулж, хожим бас л намайг зөв хүмүүстэй холбож өгсөн нь том ажлын эхлэлийг тавьсан байдаг. Тэр бүр ойр байгаагүй ч миний амьдралд ямар том нөлөө үзүүлээ вэ. Хүн тайван олон юманд санаа зовоогүй үедээ өмнөх явдлуудаа эргэн санаж бусдыг бодох сөхөө...

Өөрөөсөө асуух 100 асуулт: #1

Image
Хэрвээ мөнгө асуудал биш байсан бол би юу хийх байсан бэ? Энэ асуулттай 2017 онд нүүр тулаад тухайд үед өөрөөсөө асуухад ямар өөрөөр сэтгэж байгаадаа гайхширч билээ. Хэн нэгэн надаас асууж биш Reddit дээрх форум дээрээс уншиж байсан тул олон талаас нь эргэцүүлж гарсан. Италид хамт сурч байсан найзуудаа бодоод үзсэн тэдгээр залуус хөгжингүй улсад төрж өсөөд эцэг эх нь айхтар баячууд биш ч тогтсон амьдралтай тул хүүхдүүд нь карьер ажил мэргэжлийн сонголтыг ямар өөр өнцгөөс нь хардгийг ойлгосон. Яагаад хоёр мундаг өмгөөлөгчийн хүүхэд комик зурах дуртай тэрийгээ хийхээр сургуулиа дүүргээд Япон явсныг, яагаад Италийн бүх галт тэрэгний загварыг мэддэг найз маань 2 дугаар курсээсээ Италийн төрийн өмчит галт тэрэгний компанид ажилд орсныг ойлгох шиг болсон.  Тухайн үед миний хариулт эхлээд бусад хүмүүс шиг олон орноор аялж дуусаад дараагаар тогтож суурьшсаныхаа дараагаар өөрийн мэргэшсэн салбартаа багшлах байсан. Гэтэл би маркетинг, гадаад харилцааны чиглэлээр эдийн засгийн факультет сонго...

Hidden Foundations

Image
Бид ихэнхдээ нүдэнд харагдахуйц, сэтгэл хөдөлгөм зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэтэл ихэнх амжилт цөөхөн хүний ​​анзаардаг энгийн, тогтмол хийгддэг ажлаа тууштай хийснээр ирдэг. Анхаарлаа хандуулж буй зүйл маань үнэхээр ач холбогдолтой эсэхийг бодож эхэлснээс хойш алхам бүртээ бид сонголт хийдгийг ойлгосон.

The Power of Thought

Image
Биднийг аз жаргалтай болгодог зүйл нь чамд юу байгаа, чи хэн болох, чи хаана байгаа, чи юу хийж байгаад бус харин чи юу бодож байгаад байдаг. Эцсийн зорилгоо тунгаан бодоод үзэхээр хүн бүхэн өөрийн хувьд хамгийн амар амгалан байх тэр төлөвийг эрэлхийлдэг. Тэр нь магадгүй зорьсон зүйлээ гүйцэлдүүлээд түүгээрээ бахархах сэтгэл эсвэл арай урт хугацааных буюу дуртай зүйлдээ тогтмол зарцуулах цагтай байх. Энэ үед бид олон бодолд дарагдах бус бодлоосоо чөлөөлөгддөг гэмээр. Хааяа орж ирэх бодолд тань сөрөг зүйлс гэхээсээ илүү бүтээлч, өгөөмөр сэтгэл хуралдаж аз жаргалтай байхын үндэс суурь тайван байдлыг бүрэлдүүлдэг.

Avoiding Conventional Failure

Image
Бүтэлгүйтлийн нийтлэг тохиолдлуудаас зайлсхийх нь амжилтад хүрэх магадлалыг тань мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Юм бүхнийг мэдэх шаардлагагүй. Үнэндээ тийм боломж ч байхгүй байх. Гэтэл бидэнд өдөр тутамдаа олон арван шийдвэр гаргах хэрэгцээ байдаг. Магадгүй тэдгээрийн нэг нь ирээдүйд таны карьерыг тодорхойлж мэднэ гэвэл хамгийн ухаалаг бөгөөд прагматик арга бол эхлээд тухайн талбарт юуг хийж болохгүй вэ гэдгийг ойлгох. Үүнд өндөр гарз хохиролтой эсвэл буцааж болохгүй алдаа орно. Жишээ нь гэр бүлийн харилцаанд араар тавилт байж болохгүй гэдгийг ойлговол харилцаа тань төгс болчихгүй ч үргэлж засал авах боломжтой байна. 

The True Purpose of Setting Goals

Image
Зорилгоо тодорхойлоод түүнийгээ биелүүлэх нь бидний хүртэх гол үнэ цэнэ биш. Энэ нь ихэвчлэн үр дагавар байдаг. Харин зорилгоо тодорхойлох шалтгаан бол түүндээ шаардагдах эрч хүч, сэтгэлийн хатыг өөртөө суулгах үйл явц буюу зорьсондоо хүрч чадах нэгэн болох процесс.

Perfection is impossible

Image
Талбайн теннисний домогт тамирчин Рожер Федерер өгсөн ярилцлагадаа: Би карьертаа ганцаарчилсан төрөлд 1526 тоглолтод оролцсоноос ойролцоогоор 80%-д нь ялалт байгуулсан. Гэхдээ уг тоглолтуудад оноо авалтын хэдийг би авсан гэж бодож байна. Ердөө 54%. Өөрөөр хэлбэл, чансаа өндөртэй теннисчид ч гэсэн өрсөлдөгчөөсөө багахан илүү байж чадсан учраас л хожидог. Хоёр оноо бүрийн нэгийн алдахад цохилт болгон дээр шаналахгүй байхыг сурдаг. Өөрийгөө дараалалж алдахад энэ бол зөвхөн оноо. Хэд хэдэн оноо авсан ч энэ бас л зүгээр оноо. Тэр ч байтугай гайхалтай цохилт хийж шилдэг 10-н  жагсаалтад бичигдсэн ч бас зүгээр л нэг оноо. Эндээс хэлэх гэсэн зүйл маань: Та тухайн онооны төлөө тоглож байх үед энэ нь дэлхийн дээрх хамгийн чухал зүйл тань байх ёстой, учир нь үнэхээр тийм болохоор. Харин болоод өнгөрсөн бол тэр зүйл чинь ард чинь үлдэх ёстой. Энэ сэтгэлгээ нь таныг нэг алхмаас дараагийн алхамруу эрч хүчтэй, бүрэн төвлөрөлтэйгөөр ажиллах боломжийг олгоно. Хэцүү мөчүүдийг даван туулж чадах сэтгэ...

Fundamentals

Image
Агуу амжилт ба гашуун бүтэлгүйтлийн хоорондох ялгаа нь ихэвчлэн суурь зарчмуудыг тууштай хэрэгжүүлэхэд оршдог. Өмнөө тулгарсан бэрхшээлийг шийдэхэд бидэнд асар их мэдлэг хэрэггүй. Дийлэнх нөхцөлд суурь мэдлэгээ ашиглан шийдэлд хүрэх боломж бий. Хорвоо ертөнц дээр хөл гишгэсэн ухаант хүн болгон тодорхой хэмжээнд урдаа байгаа бэрхшээлээс зайлсхийж шаардлагатай тохиолдолд хамтаар холдуулж чадаж байсан байдаг. Иймд асуулт: Бидний шийдэх гэж буй зорилгод ямар суурь мэдлэг хэрэгтэй вэ? Үүнийг би, бид хаанаас мэдэж, сурч авах боломжтой вэ?

Raising the bar

Image
Босгыг өндөрсгөх. Энэ нь дунджийг өргөхтэй адил биш. ЭЕШ-н босго оноо гэдгээс үүдэн энэ ойлголт нийгэмд сайн ойлгогдох болсон: Хэрэв та тогтоосон босгыг даваагүй л бол тэнцэхгүй. Гэхдээ бидний хүсээд буй сургалтын чанар, олон төрлийн мэдлэг нь босгыг өндөрсгөснөөр нэмэгдэхгүй. Тэдгээр нь бие даан суралцах хандлага, дундаж боловсролын түвшинг өргөх талтай.

Beyond Want

Image
Бид цаг ямагт урдаа байгаа зүйлээс илүүтэй өөр бусад зүйлийг хүссээр байдаг.  Анхаарлаа олон зүйлд хуваах хэрэггүй гэдгийг би хожуу ойлгож мэдсэн. Бодолд байгаа хүслүүдээ цаасан дээр буулган эрэмбэ дараанд оруулж тухайн мөчид хамгийн ач холбогдол өндөр ажлыг гүйцэлдүүлэхээр зорин ажиллах нь үр дүн өндөртэйгөөс гадна сэтгэл санаанд эерэг нөлөөтэй. Хорвоо ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй нь тантай тангүй явагдах процесс. Цагийн салхинд хөөгдөж буй аятай бүх зүйлийг яг одоо амжуулах гэж оролдох нь бодит бус хүлээлт. Цаг ямагт биднээс илүү ажиллах, илүү хурц шийдвэр гаргах хэн нэгэн байх агаад бид тэдэнтэй уралдах гэж оролдох нь үр дүнгүй гэдгийг та даруй ойлгох болно. Үүний оронд зорилгоо урт хугацаанд тавьж өөрийн аясаар өөрийн хэмнэлээр анхаарлаа сарниулалгүй зорьсон зүйлээ бүтээх хүртлээ тэмүүлэх нь илүү сэтгэл тэнэгэр амьдралыг танд өгөх болно.

Immune to Criticism

Image
Шүүмжлэл нь амьдралын салшгүй нэг хэсэг Бид аливаа зүйлийг танихаар оролдохдоо учир шалтгааныг бодож тунгаах дуртай байдаг. Яагаад гэсэн олон асуултуудыг өөрөөсөө болоод өрөөлөөс ар араас нь асуусаар хэрэв хариулт нь таны бодсон шиг бол хариулт биш бол тан д итгэж үнэмшихүйц бодит хариулт хэрэгтэй болно. Хэрэв хариулт тодорхойгүй, эсвэл асуулт асуух боломжгүй нөxцөл бүрдүүлсэн бол энэ нь цаашид хөгжиж дэмжих боломжоо алдсаар уртдаа устах ирмэгт тулна. 

Happiness is Self-Made

Image
Чамайг аз жаргалтай байлгахад хэн ч, юу ч хэрэггүй.  Олон зүйлийг амжуулах гэж, жагсаалтаа дуусгах гэж бишгүй гүйж болох ч бидний хүсэл сонирхол хувиран өөрчлөгдөж түүнийгээ дагаад жагсаалт маань уртасдаг. Хүн бүр өөрийгөө таних гэж оролдох боловч угтаа өөрийгөө бүрэн таньсан хүмүүс хэд билээ? Тэдгээр хүмүүс юу гэж захиж байгааг өөр өөрийн өнцгөөс харсан ч дийлэнх зүйл бидний оюун санаанд байдаг гэдгийг бэлхэн ойлгож болохоор. Харамсалтай би, бид энэ зүйлийг алдаж байж ухаарах хандлагатай тул өөр өөрсдийн зохиосон тоглоомдоо тодорхой хугацаанд дүрээ бүтээх хэрэгтэй байдаг бололтой.

The Four Levels of Reading

Image
Унших түвшнийг дотор нь зугаацахын тулд унших, мэдээлэл авахын тулд унших, ойлгохын тулд унших, эзэмшихийн тулд унших гэж ангилдаг. Бага ангид түлхүү зугаа цэнгэлийн зорилгоор уншиж сургадаг. Ахлах сургуульд ороход мэдээлэл авахын тулд уншдаг болсон байдаг. Дийлэнх хүмүүс энэ үед уншихаа зогсоодог. Гэхдээ хамгийн их үнэ цэнэ нь сүүлийн хоёр түвшинд ирдэг.

Empathy in Action

Image
Уулзсан хүн болгоноо хүзүүндээ "Намайг чухал хүн гэдгийг мэдрүүлээч" гэсэн пайз зүүсэн байгаагаар төсөөлдөө. Энэ нь маш энгийн ч том өөрчлөлтийг авчирдаг. Энэ төрлийн сэтгэлгээ нь харилцааг илүү гүнзгий болгож, биднийг эргэн тойрныхоо хүмүүст эерэг нөлөө үзүүлэх боломжоор хангадаг. Бусдыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, үнэлснээр та тэднийг урам зоригоор дэмжээд зогсохгүй эелдэг нинжин сэтгэлтэй нэгэн гэдгээрээ үнэлэгдэж мэднэ. Энэхүү энгийн дасгал нь хувийн болон мэргэжлийн харилцааг өөрчилж, сэтгэл хангалуун, эв найртай амьдралыг бий болгож чадна.

Shifting Curiosity

Image
Хүмүүсээс илүүтэй санал санаачилга дээр анхаарлаа төвлөрүүлэх нь оюуны өсөлт хөгжил, ахицыг авчирдаг.   Сониуч зангаа суурь ойлголт, онолыг нь ойлгоход чиглүүлснээр бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх шинэ боломжуудыг нээнэ. Энэ арга нь мэдлэгийг илүү гүнзгий таних, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийн гэсэн үзэл бодлоо бий болгоход тустай. Хүн хоорондын харилцаа, сониуч байдал өөрийн гэсэн хэрэглээтэй ч санаагаа цэгцэлж, эрэмбэлэх нь мэдлэгээс шинэ мэдлэг төрүүлэх, мэдлэгийг хувирган ашиглах ховор боломжийг олгодог.