Beyond Want

Бид цаг ямагт урдаа байгаа зүйлээс илүүтэй өөр бусад зүйлийг хүссээр байдаг. 

Анхаарлаа олон зүйлд хуваах хэрэггүй гэдгийг би хожуу ойлгож мэдсэн. Бодолд байгаа хүслүүдээ цаасан дээр буулган эрэмбэ дараанд оруулж тухайн мөчид хамгийн ач холбогдол өндөр ажлыг гүйцэлдүүлэхээр зорин ажиллах нь үр дүн өндөртэйгөөс гадна сэтгэл санаанд эерэг нөлөөтэй. Хорвоо ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй нь тантай тангүй явагдах процесс. Цагийн салхинд хөөгдөж буй аятай бүх зүйлийг яг одоо амжуулах гэж оролдох нь бодит бус хүлээлт. Цаг ямагт биднээс илүү ажиллах, илүү хурц шийдвэр гаргах хэн нэгэн байх агаад бид тэдэнтэй уралдах гэж оролдох нь үр дүнгүй гэдгийг та даруй ойлгох болно. Үүний оронд зорилгоо урт хугацаанд тавьж өөрийн аясаар өөрийн хэмнэлээр анхаарлаа сарниулалгүй зорьсон зүйлээ бүтээх хүртлээ тэмүүлэх нь илүү сэтгэл тэнэгэр амьдралыг танд өгөх болно.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок