Өөрөөсөө асуух 100 асуулт: #2

Хэрвээ чамд яг одоо хэн нэгнийг баярлуулах боломж олдвол хэнийг яаж баярлуулах байсан бэ?

Хэдий хийсвэр асуулт боловч өөрөөсөө өөр зүйл бодох сэхээ өгч байгаа нь чухал. Миний хувьд анх энэ асуултыг олж уншаад өөд болсон эмээгээ баярлуулах байсандаа гэж их бодсон. Тэр маань зээ хүүгийнхээ хүнтэй суухыг нь харах юмсан гэж их ярьдаг байсан нь санаанд орж, сайн хүнтэй сууж тайван амьдарч байгааг маань хараад баярлах байсан байхдаа гэж бодож билээ. Бид тэр бүр ийм зүйлүүдийг бодоод байдаггүй шүү дээ. 

Сүүлд 2023 оны өвөл гэр бүлээрээ гадагшаа аялалд явж баяр жаргалтай мөчүүдийг өнгөрөөж, оройнон сэтгэл тэнэгэр орондоо юм бодож хэвтэхдээ Мөнх-Од найздаа ихэд талархаж билээ. Аль 2016 онд намайг найз бүсгүй одоо эхнэр болох бүсгүйтэй маань дахин учруулж, хожим бас л намайг зөв хүмүүстэй холбож өгсөн нь том ажлын эхлэлийг тавьсан байдаг. Тэр бүр ойр байгаагүй ч миний амьдралд ямар том нөлөө үзүүлээ вэ. Хүн тайван олон юманд санаа зовоогүй үедээ өмнөх явдлуудаа эргэн санаж бусдыг бодох сөхөө гарсан юм шиг санагдсан. Хожим найздаа туслах боломж гарвал сэтгэл гарган туслах юм шүү гэж бодсон нь нэг өдөр биеллээ олох байхаа.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок