Өөрөөсөө асуух 100 асуулт: #1
Хэрвээ мөнгө асуудал биш байсан бол би юу хийх байсан бэ?
Энэ асуулттай 2017 онд нүүр тулаад тухайд үед өөрөөсөө асуухад ямар өөрөөр сэтгэж байгаадаа гайхширч билээ. Хэн нэгэн надаас асууж биш Reddit дээрх форум дээрээс уншиж байсан тул олон талаас нь эргэцүүлж гарсан. Италид хамт сурч байсан найзуудаа бодоод үзсэн тэдгээр залуус хөгжингүй улсад төрж өсөөд эцэг эх нь айхтар баячууд биш ч тогтсон амьдралтай тул хүүхдүүд нь карьер ажил мэргэжлийн сонголтыг ямар өөр өнцгөөс нь хардгийг ойлгосон. Яагаад хоёр мундаг өмгөөлөгчийн хүүхэд комик зурах дуртай тэрийгээ хийхээр сургуулиа дүүргээд Япон явсныг, яагаад Италийн бүх галт тэрэгний загварыг мэддэг найз маань 2 дугаар курсээсээ Италийн төрийн өмчит галт тэрэгний компанид ажилд орсныг ойлгох шиг болсон.
Тухайн үед миний хариулт эхлээд бусад хүмүүс шиг олон орноор аялж дуусаад дараагаар тогтож суурьшсаныхаа дараагаар өөрийн мэргэшсэн салбартаа багшлах байсан. Гэтэл би маркетинг, гадаад харилцааны чиглэлээр эдийн засгийн факультет сонгосон шалтгаанаа бодсон өөрийн зан характерт тулгуурласан ч цаанаа санхүү мөнгөнд санаа зовохгүй амьдрах үүднээс байснаа ойлгосон. Италийн хөлбөмбөгийн холбоонд шүүгчээр ажиллаж байхдаа энэ чиглэлээр мэргэшээд дасгалжуулагч болох боломж байсан ч Монголд маань яах бол гээд айдсаараа удирдагдаад боломжоо хойш тавьсан. Мэдээж гүйлгээ ухаан гаргаж бид бүгд л байгаа газраа дасан зохицдогийн адилаар хожсон юм зөндөө ч өөртөө үнэнч байх ёстойг энэ үеэс илүү ойлгож амьдралын хэв маягаа бага багаар өөрчилсөөр өдий хүрчээ. Ажлын ярилцлагад хүмүүс авахдаа хааяа нэг кандидатуудаас энэ асуултыг асууж үзэхэд нүд нь гэрэлтээд ямар өөр ертөнц бидний дотор нуугдаад явж байдгийг харсан. Өөрийгөө сонсож байгаарай.
Comments
Post a Comment