Posts

Showing posts from June, 2024

Avoiding Perfectionism

Image
Ашиглахад бэлэн гэдэг нь тухайн төсөл хугацаандаа заасан шаардлагыг ханган, эцсийн хэрэглэгч нь түүнийг ашиглах боломжтой болсон гэсэн үг. Бүтээгдэхүүн нь төслийн эхэнд урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ба энэ нь үр ашгаа шууд өгөх боломжтой байдаг. Дуусгах гэдэг нь бүтээгч төслөө эцэс төгсгөлгүй боловсронгуй болгох сэдлийг төрүүлдэг. Энэ сэтгэлгээ нь ашиглахад бэлэн бүтээгдэхүүн гаргахын оронд бага багаар тогтмол сайжруулалт хийхэд анхаарлаа хандуулсаар хугацаандаа хүлээлгэж өгөх боломжоо алдаж байдаг. Мэдээж чанар чухал. Үргэлжлүүлэн сайжруулсаар байж болно гэхдээ эхний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гар дээр хүргэх нь илүү чухал.

The Value We Assign

Image
Эд агуурс нь өгөгдөл үнэ цэнгүй. Тэдгээр нь бидний бодсон, бүтээсэн зүйлсээс хамаарч үнэлгээ нь тогтдог. Хэрэв тухайн эд зүйл нь бидний бусдад өгөх чадварыг нэмэгдүүлж, дэлгэрүүлж байвал сайн үр дагавар. Харин бидний өөрсдийгөө бодох аминч үзлийг өдөөж, бидний бусдыг хэмжих хэмжүүр болбол муу нөлөөтэй.

Trust the Process

Image
Үр дүн нь харагдахгүй байлаа гээд хуримтлагдахгүй байна гэсэн үг биш. Хүчин чармайлт бүр том зорилгод хувь нэмрээ оруулж, эцсийн дүндээ бодит үр дүнд хүрэх суурийг тавьдаг.  Ахиц дэвшил нь тэр бүр шууд анзаарагддаггүй бөгөөд бүх талаар жигд сайжирсаар томоохон өөрчлөлт гарах хүртлээ анхаарал татаад байдаггүй. Гэвч тууштай, тэвчээртэй байх нь урт хугацааны амжилтад хүрэх түлхүүр учир өөрийн хийж буй зүйлдээ итгээрэй.

Unlocking Career Opportunities

Image
Ажиллахыг хүсч буй салбартаа сайн дурын ажил хийх нь ажлын байрны заруудыг дотоод мэдээллээр авах, ажлын гараагаа зөв цэгээс эхлэх боломжийг олгодог. Энэ нь мөн ажлын байран дээр өөрийн ур чадвараа хөгжүүлэх, харуулах боломжийг олгож, cv-гээ төгөлдөржүүлэх, илүү итгэлтэй ажлын ярилцлагад бэлтгэдэг гэхэд болно. Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан бий болгосон харилцаагаа менторшип болгон хувиргаж, туршлагатай мэргэжилтнүүдийн салбарын ойлголт, зөвлөгөөгөөр карьераа удирдан чиглүүлэх боломжтой. Ажил олгогч талаас идэвхтэй зоримог хандлага нь таны хүсэл тэмүүлэл, урт хугацааны тоглогч гэдгийг харуулж, боломжит ажлын саналд таныг сайн кандидат болгох нь бий. 

The Pitfalls of Copying Success

Image
Чамаас өөр зорилготой хүмүүсийг хуулбарласнаар алдаа гаргах нэмэгдэнэ.  Амжилтад хүрсэн хүмүүсийг харж, тэдний арга барилыг даган дуурайх нь жам ёсны юм шиг боловч нөхцөл байдал, зорилго, нөөц нь таныхаас тэс өөр байж болохыг ойлгох нь чухал.  Гаргасан замыг сохроор дагах нь буруу, учир нь тэдэнд ажилласан зүйлс таны нөхцөл байдалд тохирохгүй байж магадгүй.  Үүний оронд тэдний амжилтын цаад зарчмуудад анхаарлаа хандуулж, тэдгээрийг өөрийн нөхцөл байдалдаа тохируулах.   Ингэснээр өөртөө зориулагдаагүй хэвэнд багтах гэж бус өөрийн давуу тал, зорилгодоо тохирсон стратегийг бий болгож чадна.

Finding Fulfillment in Challenges

Image
Амьдрал энгийн боловч хялбар биш.  Гол асуудал нь бид амьдралаа хялбар байлгахыг хүсдэг бөгөөд энэ нь улам төвөгтэй болгодог. Бид дөт зам эсвэл богино хугацааны шийдэл хайхдаа өмнөө байгаа бодит шийдлүүдийг үл тоомсорлодог. Амьдралаас өгсөн сорилтуудыг даван туулах нь сэтгэл ханамж, өсөлт хөгжилд хүргэдэг бол асуудлаасаа зугтаах, хойшлуулах нь шаардлагагүй ээдрээг нэмэгдүүлдэг. Бэрхшээл бол аяллын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрснөөр бид амьдралаа тодорхой зорилготойгоор удирдаж чадна.

Clarity Through the Written Word

Image
Бичих явцад бид ярьж буй зүйлээ бүрэн ойлгоогүй болохоо мэдэж авдаг. Бодлоо үгээр илэрхийлэх оролдлого нь тодорхой байдлыг шаарддаг учир мэдлэг дэх цоорхойг нээн илрүүлдэг. Хэдий ярвигтай ч энэ үйл явцаар дамжуулан ойлголтоо гүнзгийрүүлж, санаагаа цэгцэлж, оюун ухаандаа өөрийгөө хүлсэн төөрөгдлөөсөө гардаг байна.

The Unseen Efforts

Image
Хамтын ажиллагааг өрнүүлэх нь заримдаа хэцүү байдаг. Ялангуяа багийн хүчин чармайлт, оруулсан хувь нэмрийг чинь үнэлээгүй мэт санагдах үед. Саяхан бид хөтөлбөрт хамрагдаж, түншлэлээ эхлүүлэхийн тулд шаргуу ажилласан ч эцэст урам хугарч буй болохоо олж мэдэцгээсэн. Чухал уулзалтын үеэр гэнэтийн өөрчлөлтүүд оролцогч талуудтай санаа бодлоо солилцоход саад болж, нэгнээ сайн таних боломж олдохгүй байгаа нь дутуу үнэлэгдэх мэдрэмжүүдийг нэмэгдүүлсэн. Эдгээрээс харвал нь аливаа хамтын ажиллагаанд нээлттэй харилцаа холбоо, харилцан хүндэтгэлтэй байхын чухлыг тодхон харж болно. Цаашид би бусдын хувь нэмрийг үнэлж, хүлээн зөвшөөрөхийн тулд харилцааг ил тод, нээлттэй сувгуудаар явуулж, хүлээлтээ эхэнд нь тодорхой тавихыг зорих болно.

Embracing the Journey

Image
Ямар нэг зүйлд дурлаж, түүнийгээ тогтмол хий. Амьдралын зорилгоо яг юу болохыг хэн ч хэзээ ч бүрэн таньж ойлгодоггүй бөгөөд энэ нь ч тийм нь хамаатай биш байж болох. Эргэн тойрноо, байгаль дэлхийгээ судлаад нэг үзээрэй. Хэрэв та хангалттай гүнзгийрүүлбэл бараг бүх зүйл сонирхолтой болохыг ойлгох болно. Өөрийн хамгийн сайн хийхийг хүсэж буй зүйл дээрээ шаргуу хөдөлмөрлөж хүссэн хугацаагаа зарцуул. Хэн болохыг хүсэж байгаагаа биш, харин юу хийхийг хүсэж байгаагаа бодоорой.

The Authenticity Dilemma

Image
Бид ойр дотны хүмүүстээ цаг хугацаагаа зориулж байна уу эсвэл биднийг хамгийн бага мэдэх хүмүүст зориулж байна уу?  Энэ асуултыг би иx бодох болсон. Цахим орчин давамгайлж, хүлээн зөвшөөрөгдөхөөр яарч буй эрин үед хүн хоорондын бодит харилцааны ач холбогдлыг орхигдуулдаг. Өөрсдийгөө бараг л үл таних хэн нэгэн үзэгч сонсогчийн төлөө тордож, хүнийг жинхэнэ утгаар нь тодорхойлох гүн гүнзгий, утга учиртай харилцааг үл тоомсорлоно.

The Power of Commitment

Image
Аливаа зүйлийг сонирхох, ямар нэгэн зүйлд тууштай байх хоёр ялгаатай.  Сонирхсон хүмүүсийн хийхгүй зүйлийг тууштай хүмүүс хийдэг. Тэд урдаа байгаа зорилгоо ухамсарлаж, түүнийгээ гүйцэлдүүлэх хүртэл бусад ажлыг хойш тавих ацан сонголтыг хийдэг. Энэ нь анхаарлаа хандуулж өөрийн чадавхаа бүрэн дайчлахад нь тусалдаг.

Spotting True Experts

Image
Хэрэв баталгаат мэдээлэл авъя гэвэл мэргэжлийн хүмүүстэй холбогдох хэрэгтэй. Гэвч олон хүмүүс мэргэжлийн биш ч яг л тийм юм шиг харагдах, сонсогдохоор зорьдог.  Ялгааг олж таних амаргүй ч деталиудыг хэрхэн тайлбарлаж байгааг анзаарах хэрэгтэй. Ерөнхий байдлаар тайлбарлаж байвал ойлгохгүй байгаагаа эелдгээр хэлж дэлгэрэнгүйг асууж тодруулах. Хэрэв цухалдаж эхэлбэл тухайн хүн маань өөрийн туршлагаар хариулахгүй байна гэсэн үг. Хийж үзсэн хүн алдаа оноогоо бусадтай хуваалцахдаа нээлттэй байдаг бөгөөд өөрийн мэдэх чадах зүйлийн хязгаараа олж харсан байх нь илбэг.

Mastering Problem-Solving

Image
Амьдралд зорилгоо олохгүй байх нь элбэг. Бид нэг л өдөр сэрээд дэлхийн хамгийн шилдэг бизнес эрхлэгч болох хүсэл зорилго суудаггүй. Учир нь бид магадгүй сайн багш ч болж болох.  Энэ эргэлзээг өөрийн санаа зовж буй асуудлыг олж илрүүлж, дараа нь шийдвэрлэх байдлаар арилгаж болно. Миний хийхийг зорьдог зүйл бол анхаарал сарниулах зүйлсийг арилгах. Хэрэв боловсруулсан систем маань ажиллахгүй бол би хаана гацаж байгааг илрүүлж, асуудлыг арилгах арга замыг хайдаг.  Хүн бүрд байгалиасаа бусдаас илүү сайн хийдэг зүйл байдаг, Магадгүй минийх энэ байх. Би үүнийгээ л бүрэн ашиглахыг хүсэж байна.

The Paradox of Sports Fandom

Image
Бид спортын багийн юунд нь болж дэмждэг юм бэ?  Италийн хөлбөмбөгийн AC Milan багийг бага ахуй наснаасаа дэмжиж ирсэн. Багаа хажуугаас нь харж европын аваргад саяхныг хүртэл хоёр багаа түрүүлүүлсэн Милан хотод сурч хөдөлмөрлөх боломж олдсонд туйлын баяртай байдаг. Өдөр бүр мэдээллийг нь уншиж, баг тамирчидтай нь гар барьж өсвөрийн багийн өөрөө шүүж уналт босолтыг ойроос харж, мэдэрч ирсэн. Энэ хугацаанд багийн эзэн нь солигдож, дасгалжуулагчид ээлжилж, тактик арга барил нь тухай бүрдээ хэд хэд солигдож, тамирчид нь шинэчлэгдэж, багийн цэнгэлдэх хүрээлэн солигдохоор бэлтгэгдэж, туг далбаа нь өнгөө засаж, түүх нь зузаарсан байж болох ч хангалттай хариу болоогүй тул энэ асуултыг 2016 онд бодож үзээд цаашид мэдрэх зүйлээ өөрийн биеэр мэдэрье гэж шийдсэн.

Self-Motivation: The Key to Achieving Your Goals

Image
Хэн ч чамайг хүссэн газарт чинь хүргэж чадахгүй. Зөвхөн дотоод хүсэл эрмэлзэл байж гэмээн урагшилна. Хэрэв хэн нэгэн танд урам зориг өгөхийг хүлээж байгаа бол энэ нь та урдах зүйлдээ дургүй, юу хүсэж байгаагаа ойлгоогүй эсвэл тууштай биш байгаатай холбоотой. Зорилгодоо тууштай байхад саадтай зүйл нь хэт олон сонголттой байх явдал. Лист гаргаад хамгийн эхнийхийг нь хийгээд урагшилах. Моментум бүрдсэнээр бэрхшээлийг даван туулж, түүнийгээ хэрэгжүүлэх сэдлийг өөрөөсөө олох болно. Бусдаас ирэх урам зориг таныг эхлүүлэхэд түлхэц болж болох боловч зөвхөн дотоод хүсэл эрмэлзэл таныг зорьсон газарт тань хүргэх болно.

Self-Narrative

Image
Бидний өөртөө ярьж буй түүх хамгийн үнэмшилтэй бөгөөд хүчирхэг нь байдаг. Мэдрэмжүүдээ хэрхэн үнэлж дүгнэхээс үүдэн ямар сэтгэгдэлтэй үлдэхээ шийднэ. Ийм учраас зорилгоо өөртөө итгүүлэх, түүхээ дахин загварчлах нь үр дүнтэй. Хэн ч бидэнд ямар нэгэн зүйлийн талаар юу мэдэрвэл зохилтой талаар хэлж чадахгүй. Хүсвэл өөрийн дутагдалтай талаа эергээр харах боломжтой. Бид сонгосон бол туулж өнгөрүүлсэн амьдралаа ямар байдлаар харахаа бүрэн өөрчилж чадна.

Framework Beats Isolated Choices

Image
Шийдвэр гаргалт үнэхээр чухал ч системгүйгээр хол явдаггүй.  Би хувьдаа шийдвэр гаргалтаа сайжруулахаар зорьдог юм. Нэгж шийдвэр хэдий сайн байсан ч томоохон өөрчлөлт авчрах дайны ялгааг авчирдаггүй. Өөрийн туулж өнгөрүүлсэн замналаас бидний шийдвэр гаргалт сайжирдаг ч тооцоолох боломжгүй, нарийн төвөгтэй нөxцөлд оновчтой байдаггүй. Үүнээс гадна аливаа нэг шийдвэр зөв системүүд хөтөлж, түүнийгээ урт хугацаанд хэрэгжүүлж байж үр дүн нь гардаг. Жишээ зөв хүнтэйгээ хамтран бизнес эхлүүлэхээр боллоо гэхэд энэ хэрхэн ажиллах арга барил дээр нь очиж бууна. Иймд өөрийн бүтээмжтэй байх орчин нөxцөлийг тодорхойлохгүйгээр хамтрал үр дүнгээ өгөх нь ховор.

Embracing Mistakes

Image
Хүн өөрийгөө зөвтгөдөг амьтан. Алдаа гаргасан даруйд өөрийгөө хэдий зэмлэж буруушааж болох ч цаг хугацаа өнгөрөхөд баг хамт олон, нөxцөл байдал нь болоогүй гэх мэтээр харах өнцөг нь өөрчлөгддөг. Сайн алдаа гаргах гол арга бол алдаагаа нуухгүй байх явдал, ялангуяа өөрөөсөө. Алдаа гаргасан даруйдаа үгүйсгэж, өөрийгөө зөвтгөхийн оронд алдаагаа бүрэн таньж, түүнийгээ нэг бүрчлэн хэдэн талаас нь шүүн тунгаах. За, би энэ алдааг дахиж хийхгүй! гэсэн хариу үйлдлийг өөртөө суулгах нь бидний зорилт юм.

Decisions clouded by emotion

Image
10 жилээ төгссөнөөс хойших гаргасан томоохон шийдвэрүүдээ эргэж харахад харамссан нэг л алдаа байсан нь аливаа зүйлд хэт их сэтгэлийн хөдлөлөөр хандаж тухайн үедээ баярлаж хөөрөх эсвэл сэтгэлээр унаж хямарсан явдал байв. Дийлэнх шийдвэрүүд нь өнгөрсөнд болсон олон үйл явдлуудын нэгэн адил сэтгэлээ савлуулах хэрэггүй нөxцөл байдлууд байв. Хэдий чинээ их савлана төдий чинээ шийдвэр гаргалт муудах эсвэл хойшилсон дүр зураг ажиглагдав.

Programming is the New Literacy

Image
Хэрэв бид эртний Ромын эзэнт гүрний үед амьдарч байсан бол бидэнд сайн санасан сэхээтэн бүр уншиж, бичиж сурахыг зөвлөх байсан болов уу. Угсаа гаралтууд л хэл бичигт суралцаж уншиж сурч байсан үед бичиг үсэг тайлагдсан нэгэн үнэмлэхүй давуу талыг олж авч байсан байдаг. Орчин үед энэ ялгаа багассаар уусан алга болж байна. Харин үүний оронд шинэ хэл бичиг гэгдэх код бичих нь технократдаа давуу боломж олгож буй эринд программыг өөрийн хүссэнээр ажилуулах цаашлаад ажиллах хүчний нөөц болж буй роботыг автоматжуулах түлхүүр нь болж байна.

Ethics: The road less traveled

Image
Ёс суртахуунтай байх нь амархан байсан бол хүн бүр л үүнийг хийх байсан. Гэвч үнэн хэрэгтээ ёс суртахуунтай байхад золиос, хувийн сахилга бат, хүндрэлтэй нөxцөл байдал үүссэн ч зөв зүйлийн төлөө зогсох эр зоригийг шаарддаг. Энэ нь заримдаа хувийн ашиг хонжоо, нэр хүндийг хойш тавьж, хэцүү сонголттой нүүр тулах  хэрэгтэй болгох нь бий. Жинхэнэ сорилт хялбар шийдвэрүүдийг гаргахад бус, харин бидний шударга байдал, үнэт зүйлтэй харшилсан хүнд хэцүү шийдвэрүүдэд байдаг. Ёс суртахуунтай байх нь хамгийн дөт зам биш ч урт хугацаандаа итгэлцэл, хүндэтгэлийг бий болгож, ухамсрыг төлөвшүүлэхэд тустай.

Shu-ha-ri

Image
Төслийн менежментэд Японы тулааны урлагаас дамжин ирсэн Shuhari гэж ойлголт байдаг. SHU нь тогтсон дүрэм журмыг мөрдөх, HA нь түүнийг өөртөө тааруулан өөрчлөх, эвдэх. RI шинэ дүрмийг бий болгох, даван гарах тухай. Бизнесийн орчинд мэдлэгийг түгээхдээ суралцахаас бүрэн эзэмших хүртэлх 3 түвшнээр ангилж суралцагч, дадлагажигч, шинийг нээх мэргэжилтнүүдтэй тохирсон арга барилаар хамтарч ажиллах.

100x developer

Image
Нийгэм хүлээн зөвшөөрдөггүй үнэн гэж байдаг. Хэдий өндөр бүтээмжтэй байгаад ижил үүрэг хашиж буй залуусаас 20% магадгүй 30%-н илүү цалин авч болох ч 10 дахин 20 дахин илүү цалин авах юм бол нийгэм, хамт ажиллагсад чинь үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол тэдний хувьд байж боломгүй явдал. Гэтэл биднээс хэдэн арав дахин, магадгүй хэдэн зуу дахин илүү бүтээмжтэй, үнэ цэнэ авчирдаг инженер, хөгжүүлэгч, менежерүүд байдаг. Тэд өөрийн сонирхлоо хөгжүүлэн аливаа зүйлийг хийх арга барилаа сайжруулдаг. Ажлын байрны бодит нөхцөл байдалыг ойлгосон даруйд үлдсэн цөөхөн сонголтуудын нэг болох өөрийн бизнесийг эхлүүлдэг.

Cross-Disciplinary Management Approach Part 3/3

Image
Хөлбөмбөгийн менежментийг бизнесийн удирдлагатай хослуулах нь үр дүнтэй байх боломжтой. Бизнесийн өнцгөөс харвал: Багаа үнэлж дүгнэх: Хөл бөмбөгийн нэгэн адил багийнхаа давуу болон сул талыг үнэлэх. Зорилгодоо хүрэхэд шаардлагатай ур чадвартай гол тоглогчдоо (ажилтнуудаа) таних. Том боловч хүрч болохуйц SMART зорилгыг урдаа тавих: Бизнесийн хувьд амбицтай хэр нь бодитой зорилтуудыг тавих. Хөлбөмбөгийн дасгалжуулагч аваргын цом авахыг зорьдог шиг, компаниа амжилтад хүргэхийн зэрэгцээ багийг нэг зүйл чиглүүлэх алсын хараагаа тодорхойл. Төлөвлөгөөгөө тодорхой тайлбарлах: Багийнхантайгаа нэг хэлээр ярих. Хөлбөмбөгийн нэгэн адил хүн бүр тоглолтын ерөнхий төлөвлөгөө, өөрийн үүрэг ролийг сайн мэдэх хэрэгтэй. Тактикаа байнга боловсронгуй болгох: Бизнесийнхээ стратегиа байнга үнэлж, зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөгчийн үйл ажиллагаа, дотоод чадавхад үндэслэн шаардлагатай бол өөрчлөлт хийхээс зайлсхийхгүй байх. Авьяаслаг скаут буюу HR: Тоглогчдыг элсүүлдгийн нэгэн адил өөрийн багтаа хэрэгцээт...

Self-Directed Learning

Image
Цэцэрлэг, сургуульд бид ангийн хамгийн удаан суралцдаг хүүхдийн темпээр суралцаж ирсэн. Энэ нь мэдлэг боловсролыг олгох гэхээсээ сууж сурах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж сурахад чиглэсэн obedience талдаа хөтөлбөр.  Сонирхсон чиглэлээрээ суралцах хэрэгцээ шаардлага гарж ирэхэд суралцах арга барилын дутуугаа олж хардаг. Цахимаар бие даан суралцах нь өөрийн хурдаар хүссэн мэдээллээ авч болох ч хүн бүхэнд тохирсон арга барил биш. Учир нь зорилгоо бүрэн ухамсарласан байх хэрэгтэйгээс гадна эргэлзээтэй асуулт гарж ирэхэд тодруулаад асуух бүлэг хүмүүсийн туршлагаар урагшилдаг. 

Knowledge worker

Image
Хэрэв бид ухаалаг ажиллаж чадахгүй бол илүү шаргуу ажиллах болно. Өдрийн хоолоо хоцроож, дасгал хөдөлгөөнөө багасгаж, нэг уулзалтаас нөгөө уулзалт руу гүйнэ. Эргэн тойронд хэн ч байхгүй чимээгүй, саадгүй цагийг олохоор ажлаа эрт эхлүүлж, орой сууна. Уртдаа илүү ихийг хийх гэж оролдох тусам бага зүйл хийх парадокс. Уламжлалт бус гүйцэтгэлийг сайжруулах өөр нэг арга байдаг нь: Хэрэггүйг хасах. Завгүй ажлаа зогсоож, өөртөө болоод үйлчлүүлэгчдэдээ зөвхөн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажилд цагаа зарцуулах. Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө өөрөөсөө “Энэ үнэхээр хэрэгтэй юу?” гэж асуух. Хэрэв тийм биш бол та яагаад үүнийг хийж байгаагаа шүүн тунгаах. Тэгвэл яагаад илүү олон хүн энэ зөвлөгөөг дагадаггүй юм бэ? Хэн ч дотроо бусдаас тэс өөр байхыг хүсдэггүй. Нийтлэг бус аргаар амжилт олсноос шаргуу хөдөлмөрлөөд алдсан нь дээр гэсэн ойлголт бидэнд суусан. Үүнийг эвдэх нь хэдий эрүүл ухаан ч хэцүү юм шиг санагддаг.

PMP-д хэрхэн бэлдэх вэ?

Image
PMP-д хэрхэн бэлдэх вэ? PMBOK - Таны өөрийн туршлага/Дадлагажих - Тест ажиллах - Энэ хэдийгээ дахин дахин давтах гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. PMP мэдлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой процессуудаас бүрдэх ба үүнийг эзэмшихийн тулд танд зөвхөн сурах бичгийн мэдлэгээс гадна олон төрлийн кейсүүдийг ойлгох хэрэгцээ гарж ирнэ. Товчхондоо, та үүний хийх ёстой гэдгээ тодорхойлсон бол мэдлэгийнхээ цоорхойг арилгахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх сахилга батыг өөртөө суулгах дээр ажиллана гэсэн үг. Хатуу үнэн бол PMP нь Төслийн менежментийн мэргэжилтэн болох шаардлагыг хангахгүй бүртгүүлэгсдийг тухай бүрд нь хасах байдлаар боловсруулагдсан байдаг. Шалгалтад орохоос өмнө материалаа илгээж цаанаас нь туршлага ур чадвар, ерөнхий мэдлэгийг тань баталгаажуулсны дараагаар шалгалт өгөх эрх тань нээгдэнэ. Шалгалтад гарч буй асуултуудын дийлэнх нь scenario-based буюу нөxцөл байдалд суурилсан асуултууд байдаг бөгөөд онолын болон математикийн цөөн хэдэн асуулт гардаг. Нөxцөл байдлын асуултуудад хариу...

Computer Science

Image
Бид компьютерын шинжлэх ухааныг бодохдоо гар утасны аппликейшн, мэдээллийн вэбсайт, хакерууд, гамерүүдийг түлхүү боддог. Эдгээр нь программ хангамжийн доторх ойлголтууд боловч гол зорилго нь биш юм. Компьютерын шинжлэх ухаан нь аливаа зүйлийг хэрхэн хурдан, илүү хүчирхэг, илүү автоматжуулсан, илүү үр ашигтай, илүү өргөтгөх боломжтой болгохыг судалдаг шинжлэх ухаан юм. Хүн уншаад ойлгох боломжгүй нарийн төвөгтэй өгөгдлөөс хэрхэн утгыг гаргаж авах, мөн үүнийг хэрхэн их хэмжээгээр боловсруулах вэ гэсэн асуултыг урдаа тавьдаг. Компьютерын шинжлэх ухааныг ойлгох нь бидний амьдралаа хандах хандлагыг өөрчлөх болно. Мөн энэ нь бараг бүх зүйлд хамаатай болсоор байна.

Economics

Image
Бидний ойлгодог гэж боддог ч тийм ч сайн мэддэггүй зүйл бол эдийн засаг юм шиг санагддаг. Иx сургуульд эдийн засгийн хичээлүүд үзэж байхад тийм ч хүнд санагдаж байгаагүй. Гэхдээ бие даагаад судлахад энэ нь ямар хэцүү болохыг тун хурдан ойлгож билээ.Үнэхээр л эдийн засгийг ойлгоход тодорхой хэмжээнд өгөгдөл хэрэгтэй юм байна бодогдсон. Энэ ч утгаараа эдийн засагчдаас олонд хүндлэгдсэн нобелийн шагналтан төрөхөд гайхдаггүй. Эдийн засгийн гол зүйл нь системийн харилцан үйлчлэл мэт. Машинаар авч үзвэл жолоочийн үйлдлээс хамааран эд анги, үйлдэл хийх дараалал нь өөрчлөгддөг бол юу болох вэ? Яг л бидний бие махбодод харилцан үйлчилж, бие биеэсээ хамаарах эцэс төгсгөлгүй химийн урвалууд шиг. Би хувьдаа эдийн засгаа яаж засахаа мэднэ гэж ярих олон хүний яриаг сонсоод надад бүр олон асуулт урган гардаг. "Бид зүгээр л x + y хийх хэрэгтэй, тэгвэл бүх зүйл сайхан болно. Энэ нь бараг л Эрхтэн шилжүүлэн суулгах нь тийм хэцүү биш. Чи зүгээр л нэг хэсгийг нь тайраад нөгөөд нь наахад болно гэж сон...