100x developer
Нийгэм хүлээн зөвшөөрдөггүй үнэн гэж байдаг. Хэдий өндөр бүтээмжтэй байгаад ижил үүрэг хашиж буй залуусаас 20% магадгүй 30%-н илүү цалин авч болох ч 10 дахин 20 дахин илүү цалин авах юм бол нийгэм, хамт ажиллагсад чинь үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол тэдний хувьд байж боломгүй явдал.
Гэтэл биднээс хэдэн арав дахин, магадгүй хэдэн зуу дахин илүү бүтээмжтэй, үнэ цэнэ авчирдаг инженер, хөгжүүлэгч, менежерүүд байдаг. Тэд өөрийн сонирхлоо хөгжүүлэн аливаа зүйлийг хийх арга барилаа сайжруулдаг. Ажлын байрны бодит нөхцөл байдалыг ойлгосон даруйд үлдсэн цөөхөн сонголтуудын нэг болох өөрийн бизнесийг эхлүүлдэг.
Comments
Post a Comment