Ethics: The road less traveled

Ёс суртахуунтай байх нь амархан байсан бол хүн бүр л үүнийг хийх байсан. Гэвч үнэн хэрэгтээ ёс суртахуунтай байхад золиос, хувийн сахилга бат, хүндрэлтэй нөxцөл байдал үүссэн ч зөв зүйлийн төлөө зогсох эр зоригийг шаарддаг. Энэ нь заримдаа хувийн ашиг хонжоо, нэр хүндийг хойш тавьж, хэцүү сонголттой нүүр тулах  хэрэгтэй болгох нь бий.

Жинхэнэ сорилт хялбар шийдвэрүүдийг гаргахад бус, харин бидний шударга байдал, үнэт зүйлтэй харшилсан хүнд хэцүү шийдвэрүүдэд байдаг. Ёс суртахуунтай байх нь хамгийн дөт зам биш ч урт хугацаандаа итгэлцэл, хүндэтгэлийг бий болгож, ухамсрыг төлөвшүүлэхэд тустай.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок